Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Н.Амарзаяа даргыг ирчихээд явснаас хойш боомтын нөхцөл байдал орвонгоороо эргэсэн”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

No description available.Цахим сүлжээнд өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд Шивээхүрэн боомтын нөхцөл байдал хүндэрч, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяагийн тогтоосон квотоос шалтгаалан нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болж байгаад гомдолтой байгаа талаар тээвэрчин С.Майхүү шууд дамжуулалтын үеэр хэлсэн нь олон нийтэд цацагдсан. Тэгвэл тус боомтод үүсээд буй нөхцөл байдал, жолооч нарт тулгамдаж буй асуудлын талаар нүүрс тээврийн жолооч С.Майхүүгээс тодрууллаа.

-Юун түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэд дэх жилдээ нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна вэ?

-Намайг С.Майхүү гэдэг. Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын уугуул. Одоогоор Улаанбаатар хотод оршин суудаг. Шивээхүрэн боомтод зургаа дахь жилдээ нүүрс тээврийн жолооч хийж байна.

-Та өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болж байна гэх агуулга бүхий лайв бичлэг хийсэн. Энэ тухайгаа ярихгүй юу. Шивээхүрэн боомтод яг ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Цар тахал гарсанаас хойш хугацаанд Монгол Улсын хэмжээнд хөл хорио тогтоох үедээ тогтоож, хариу арга хэмжээнүүдийг шат дараатай авч ажилласан. Хилийн бүс орчимд нүүрс тээврийн жолооч нар хаашаа ч явсан тусгаарлалт, шинжилгээнд хамрагддаг болсон. Өмнөговь аймгийг ногоон бүс байлгахын тулд боомт тус бүрт шуурхай штаб байгуулагдаж ажилласан.

Анх 2020 оны дөрөвдүгээр сард нүүрс тээвэр эхэлсэн. Тээвэр эхлэх үеэс уурхай тус бүрээс 150 автомашин хил нэвтэрч, хил нэвтэрсэн үед машинаасаа буухгүй байх гэх мэтээр хатуу дэг журамтай байж ирсэн. 2021 оны тавдугаар сараас эхлэн Хятадын талаас хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 1200 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Гэтэл 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн манай улсын нэг жолоочоос халдвар илэрсэн тул нүүрс тээврийн татан авалт удааширсан. Сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд өдөрт 90 машин хил нэвтэрч байсан. Гэтэл наймдугаар сарын сүүлээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа ногоон бүсийн шуурхай штабт чиглэл өгчихөөд явснаас хойш Хятад улсын тал руу нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо маш цөөн болчихоод байгаа юм. Н.Амарзаяа даргыг ирчихээд явснаас хойш боомтын нөхцөл байдал орвонгоороо эргэсэн учраас иргэн хүний хардах эрхийнхээ хүрээнд өчигдрийн шууд дамжуулалтыг хийсэн.

Морин цагийн суурьшлын бүс гэж байдаг. Тухайн газарт худалдаа үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг бүсээс гаргасан. Мөн Монголын талд коронавирус илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан мөртлөө Хятад талд өгөхөөр эерэг гарчихаад байдаг болсон. Эерэг гарсан хүний шинжилгээг Өмнөговь аймгийн лабораторид аваачиж өгөхөд сөрөг гарчихдаг. Хоёр улсад яг адил олон улсын стандартад нийцсэн ПСР лаборатори ажиллаж байгаа мөртлөө шинжилгээний хариу хоёр өөр гарч байгаад Хятадын талаас албаар ийм байдал үүсгэж байна гэж хардаж байгаа юм. 90 машины жолооч шинжилгээ өгчихөөд тэр дундаас нэг хүний шинжилгээний хариу эерэг гарвал тухайн халдвартай хэмээн шинжилгээгээр батлагдсан жолоочийг гурван сарын хугацаанд хил нэвтрүүлэхгүй байна. Үлдсэн 89 хүнийг 14 хоног хилээр нэвтрүүлэхгүй гэж байгаа юм. Энэ зарчмаар явсаар байгаад хил давж тээвэр хийх жолоочийн тоо багассан.

-Гашуунсухайт боомтод ажиллах ЗГ-ын бүрэн эрхт төр захиргааны дэд даргаар УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн. Н.Амарзаяа дарга нүүрс тээврийн жолооч нарын тоонд квот тогтоосон талаар та бичлэгтээ дурьдсан. Энэ талаар?

-Шивээхүрэн боомтод долоон уурхайн аж, ахуйн нэгж ажилладаг. Н.Амарзаяа даргыг ирээд явснаас хойш уурхай тус бүрт 150 тээврийн хэрэгслийн квот буюу тээвэр эрхлэх зөвшөөрлийг олгох болсон. Саяхан хоёр улсын хурал болсон юм шиг байна. Гэтэл 150 тээврийн хэрэгслийн квотыг 50 болгож багасгасан. 150 квоттой байхад харьцангуй олон жолооч хөдөлгөөнд оролцож, нүүрс тээврээ хийх боломжтой байсан. Гэтэл квотын тоог 2-3 дахин багасгаж 50 болгосон нь долоон уурхайн 350 жолооч л тээвэр хийх боломжтой болчихсон байна гэсэн үг шүү дээ. Цаана нь үлдэж буй 600 гаруй жолооч, тэдний ар гэр, ахуй амьдрал хэрхэх юм бэ. Иймээс Н.Амарзаяа дарга болон Засгийн газрыг ямар журам баталсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч гэж хүсч байна. Гаргасан шийдвэр нь тодорхой бус байснаар жолооч нар төөрөгдөлд орж байгаа юм.

-Тэгэхээр нүүрс тээврийн жолооч нарт мэргэжлийн албадын зүгээс өгсөн тодорхой мэдээлэл байхгүй байна гэж ойлголоо?

-Тийм. Тээвэрчдэд мэдээлэл байхгүй сацуу аж, ахуй нэгж компаниудад мэдэгдэл байхгүй байна. Уурхайн ногоон бүсийн түр штабт л мэдээлэл нь байгаа. Жолооч бид энэ тал дээр мэдээлэлгүй байна гэдгээ илэрхийлсээр байгаа боловч одоог хүртэл бидэнд эргэж мэдэгдсэн зүйл байхгүй. Ядахдаа тайлбар мэдээлэл өгвөл бид нөхцөл байдлын талаар мэдэж, ойлгож болно.

-Өчигдөр та лайвдаа жолооч нар гомдол тээн, буцаад явж байна хэмээн орчины нөхцөл байдлыг харуулсан. Тухайн үед боомтоос буцаж явсан юм уу?

-Уурхайд 150 машин очиж, хилийн шуурхай штабын шийдвэрийг хүлээж байсан юм. Гэтэл сугалаагаар квотод үлдсэн машинуудыг уурхайд үлдээж, бусдыг нь зам дээр гар гэх чиглэлийг өгсөн. Энэ нь зам дээр машины гаргаж байрлуулчихаад, гэртээ харь л гэсэн утгатай шүү дээ. Гэртээ харих аль эсвэл квотод багтах хүртлээ хэдэн сар машиндаа хүлээх жолооч нар ч бий.

-Нүүрс тээврийн жолооч нарын зүгээс одоогоор ямар хүсэлт, шаардлагыг тавьж байна вэ?

-Жолооч нарын зүгээс баталсан журам, дүрмээ тээвэрчдэд мэдээлэх. Хоёрдугаарт боомтод үүсээд буй нөхцөл байдалд газар дээр нь ирж ажиллаж, Н.Амарзаяа даргыг тээвэрчдэд албан ёсоор мэдээлэл өгөхийг хүсч байна. Шинжилгээний хариу хоёр зөрүүтэй гарч байгаад ЭМЯ болон бусад холбогдох албаныхан судалж өгөх хэрэгтэй байна.

Ургац хураалтад оролцож буй иргэд 35-40 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна
Ургац хураалтад оролцож буй иргэд 35-40 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.