Найранд оролцсон эгч дүү настнууд халдвар авч, ХӨСҮТ-д сэхээнд оржээ

Ангилал
COVID-19
Хэзээ
2021/09/10
Унших
2 минут 1 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихгүй байгаагаас гадна хурим найраас халдвар хамгийн их тархаж байгааг албаны хүмүүс мэдээлж байна.

Тодруулбал, 60-70 насны эгч дүү 3 настан найранд оролцож, халдвар аван, ХӨСҮТ-д сэхээнд орсон тохиолдол бүртгэгджээ. Мөн Булган аймаг Баян-Агт суманд хурим болж 20 гаруй иргэд халдвар авсан байна. Энэ сарын 22-нд буюу намрын дунд сарын шинийн 17-нд сайн өдөр тул иргэд хурим найр, найр наадам хийлгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Түүнчлэн орой үдшийн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн их, баар кафед битүү бөөгнөрөл үүсч байгаа учир ХӨСҮТ болон Эрдэмтдийн зөвлөлөөс 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн юм. Учир нь 22.00 цагаас хойш халдвар хамгааллын дэглэм ихээр зөрчигдөж байгаа. Орой үдэш гардаггүй иргэд мэддэггүй байж болох ч 22.00 цагаас хойш Улаанбаатар хотод маскгүй согтуурсан иргэд маш ихээр зорчиж халдвар тарааж байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Улмаар үйлчилгээний газруудаас халдвар авсан иргэд 12 наснаас доошхи вакцингүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнуудад халдварыг тараасан тохиолдлууд гарсаар байна.

Мөн халдварын тоо нэмэгдэх хэрээр эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал нэмэгдэж, резидент эмч нар дайчлагдан ажиллахаас татгалзаж байгаа аж. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, болгоомжтой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Bgd

    Хөл хорь гээд яриад бдаг хүмүүс төсөвийн улсын байгуулагад ажилдаг хүмүүс бдаг шдээ.яагаад гэвэл гэртээ хэвтээд бүр энэ тэрүүгээр тэнээд сул цалин авах санаатай байхаа больчих,Одоо тэгээ хорио тавилаа гээд хоригддоггүй шдээ манайхан .Тийм учраас өөрийгөө хамгаалаад ажил төрөлөө хийгээд явсан нь дээрээ энэ өвчин угаасаа аль ч улсад намжихгүй байгааг дэлхий нийтээрээ харцгааж бга.

  2. Иргэн

    Хориод ямар үр дүнд хүрсэн бэ.ард иргэд амьдрал доройтож бна.одоо зүгээр өөрсдөө халдвар хамгаалалаа бариад ажилыг нь хийлгэ.одон медаль тарааж сонгууль гэж байхад хорихгүй яасын..

  3. Зочин

    Эрүүл явбал найр наадам хэзээ ч хийж болно .

  4. Зочин

    22 цагаас хойш хорьсон нь дээрээ европчууд хятад ваквцин ганц ч хүнд хийгээгүй одоо коронаг бүр мартаад бн манай монгол хятад вакцин баахан шахсан бүгд коронадах юм бн л даа. Харамч хүн юу гэдэг билээ тэрний үлгэрээр л явж бн

  5. иргэн

    22 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох нь зөв дэмжиж байна Шөнийн цагаар архидан согтуурах залуучууд дэмий тэнэж гэрийнхээ вихус зөөвөрлөж байна

  6. mongol

    Хөл хорио хэрэгтэй.халдвар буурахгүй бна ш тээ

  7. mongol

    Хөл хорио хэрэгтэй.халдвар буурахгүй бна ш тээ

  8. Зочин

    Наад захын 6 сарын хугацаагаар eрөнхийлөгч Хүрэлсүхийг хөл хорионд оруул! Үр дүн ОК болохыг харах болно шүү.

  9. Зочин

    Наад захын 6 сарын хугацаагаар eрөнхийлөгч Хүрэлсүхийг хөл хорионд оруул! Үр дүн ОК болохыг харах болно шүү.