Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: 3000 хүний амийг авсан есдүгээр сарын 11

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 38 секунд

АНУ-д өнөөдрөөс яг 20 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр Аль Кайда бүлэглэлтэй холбоотой 19 зэвсэгт этгээд дөрвөн нисэх онгоц барьцаалж, АНУ дахь томоохон объектуудыг мөргөж амиа хорлох ажиллагаа явуулж байв.

Хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу довтолсон бол гурав дахь онгоц нь Вашингтоны ойролцоох Пентагон, дөрөв дэх онгоц нь Пенсильвани мужийн Шэнсвилл хотын талбайд осолджээ. Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр 3000 орчим хүн амиа алдсан юм.

Дэлхийн худалдааны төв

World Trade Center and Pentagon attacked on Sept. 11, 2001 - Los Angeles  Times

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гарагийн өглөө 08.45 цагт American Airlines компанийн 20,000 галлон (75,708 литр) түлш ачсан Боинг 767 онгоц Нью-Йорк хотод байрлах Дэлхийн худалдааны төвийн хойд цамхгийг мөргөжээ.

Цохилтын улмаас 110 давхар барилгын 80 давхрын ойролцоо дэлбэрэлт үүсэж тэрхэн зуур хэдэн зуун хүн дэлбэрэлтийн улмаас болон барилгын нуралтын улмаас амиа алджээ.

Эхний онгоцыг мөргөснөөс 18 минутын дараа хоёр дахь Боинг 767 - United Airlines 175 дугаар нислэг хөөрсөн хэдий ч, Дэлхийн худалдааны төв рүү огцом эргэж, урд цамхгийн 60 давхарын ойролцоо мөргөжээ.

Дэлхийн Худалдааны Төвийн цамхаг нурж унах үед ердөө зургаан хүн амьд үлдсэн байна.

Осама Бин Ладин

Newly Released Bin Laden Document Describes Iran, Al Qaeda Link

Саудын Арабын дүрвэгч, Аль Кайда террорист бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладин энэхүү аймшигт хэргийг зохион байгуулсан ба Америкийн зүгээс Израилийг дэмжиж, Персийн булангийн дайнд оролцон, Ойрхи Дорнодод байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсний хариуд тэд ийм үйлдэл хийсэн гэж судлаачид үздэг.

Террористуудын зарим нь АНУ-д жил гаруй амьдарсан бөгөөд Америкийн нислэгийн сургуулиудад нислэгийн хичээл заалгаж байжээ. Энэ нь тэдний халдлага хэдэн жилийн өмнөөс төлөвлөгдсөн байсны илрэл юм.

Пентагоны довтолгоо

September 11 attacks | History, Summary, Timeline, Casualties, & Facts |  Britannica

Нью-Йорк хотод болж буй үйл явдлыг олон сая хүмүүс ажиглаж байхад American Airlines 77 дугаар нислэг Вашингтон хотын төв дээгүүр дайрч, Пентагоны цэргийн төв байрны баруун талд 09.45 цагт осолджээ.

Пентагонд байсан 125 цэргийн албан хаагч, энгийн иргэд болон онгоцонд байсан 64 хүн бүгд амь үрэгдсэн байна.

Халдлагын улмаас нийт хэдэн хүн амь үрэгдсэн бэ

Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр нийт 2996 хүн амь үрэгдсэний дотор дөрвөн онгоцонд суусан 19 террорист барьцаалагчид багтжээ.

Дэлхийн худалдааны төвийн хоёр онгоц ихэр цамхаг нурсны улмаас 2763 хүн нас баржээ. Энэ тоонд барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусгаж, өндөр давхарт гацсан оффисын ажилчдыг аврахаар тэмцэж байсан 343 гал сөнөөгч, эмч нар, 60 цагдаагийн алба хаагчид багтжээ.

Пентагонд 189 хүн амь үрэгдсэний дотор 64 нь American Airlines 77-р нисэх онгоцонд зорчиж явсан энгийн иргэд байжээ.

Эх сурвалж: History.com

Хөвсгөл аймагт 3.5 магнитудын газар хөдлөв
Хөвсгөл аймагт 3.5 магнитудын газар хөдлөв
 
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж,  22 иргэн гэмтсэн
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.