Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Эдийн засгийн хөгжил, худалдааны яам байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн асуултад хариулт өгч байна. Энэ үеэрээ "худалдааны яамыг тусад нь байгуулж үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Уг асуудлыг шийдэх үү" гэсэн "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайханы асуултад Ерөнхий сайд "Эдийн засгийн хөгжил, худалдааны яам 2022 оны төсвийн жил дээр байгуулагдана. Уг яам дотор гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээллийг илүү нээлттэй байдлаар хүргэх зорилго бүхий агентлаг байгуулагдана" хэмээн хариуллаа.

Засгийн газрын бүтэц тун удахгүй хоёр шинэ яамаар тэлэх гэж байгаа тэгвэл Эдийн засгийн хөгжил, худалдааны яам хэмээн байгуулах гэж байгаа аж. Харин нөгөө яам нь цахим хөгжлийг яам байхаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулж байгаа билээ. Уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар оруулж хэлэлцүүлнэ.

Г.Баяр

“Хөгжлийн банкийг ЭКЗИМ банк болгоно“
“Хөгжлийн банкийг ЭКЗИМ банк болгоно“
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.