Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибууд, Ахмад Шах Масудын бунханыг сэргээн засварлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 42 секунд

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний дайчид Панжшер мужид талибуудыг эсэргүүцэн тулалдаж буй фронтын удирдагч Ахмад Масудын эцэг Ахмад Шах Масудын бунханыг тонуулчид сүйтгэсэн байсныг сэргээн засварлажээ. Энэ талаар Афганы Херал Таймс сонин мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

Талибууд Панжшер мужийн төв Базарак хотоос найман километр зайд байх бунханы шилэн болон гантиг хийцүүдийг засварлажээ. Түүнчлэн буруутай этгээдүүдийг олж шийтгэн, Үндэсний баатар Ахмад Шах Масудын дурсгалд зориулсан байгууламжийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна.

“Гэм зэм” жүжгийн гол дүрд Д.Лхагва тоглоно
“Гэм зэм” жүжгийн гол дүрд Д.Лхагва тоглоно
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.