Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮХЭН БҮТЭЭЛ: Цагдаагийн байгууллагын түүхэн баримт бичгийн эмхэтгэл нь АРХИВЫН бодит баримт дээр үндэслэгдсэн

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
5 минут 22 секунд

Монгол Улсын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээсэн "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогтоо, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан , ЦЕГ-ын Төв архивын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батмөнх, ТЦА-ны дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат, Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ үеэр эрдэмтэн судлаачдад шинэ номын дээжийг гардуулан өглөө.

Цагдаа судлалыг хөгжүүлэхэд түүхэн ач холбогдол бүхий 3 боть болон нэвтэрхий толь хэвлэгдэн гарлаа

No description available.

Арга хэмжээг нээж ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогтоо хэлсэн үгэндээ " Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ЦЕГ-ын газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулагдан олон ажлуудыг төлөвлөн ажилласны нэг нь түүхэн эмхэтгэл ном бүтээх ажил байлаа. Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг болох Цагдаагийн байгууллагын түүх юм. Тийм учраас бид өнгөрсөн зууны түүхээ судлан "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номыг тус тус хэвлүүллээ.

Номын бүтэхэд эрдэмтэн, судлаачид, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан арвин их туршлагатай удирдах ажилтны төлөөлөл, ахмад буурлууд, судалгааны баг байгуулан ажилласан.

Эрдэмтэн судлаачид үндэсний төв архив, улс төрийн нам, УИХ, Засгийн газар, гадаад харилцааны, ТЕГ, ЦЕГ-ын архивын баримтад судалгаа хийсэн. Энэхүү баримтууд нь цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааг хамарч байгаа юм.

Уг бүтээл нь цагдаагийн байгууллагын түүхийг бүтээх үндсэн суурь болох бөгөөд гарын авлага болж, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Номыг бүтээхэд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, ахмад ажилтнууд, хамтран ажилласан байгууллагын ажилтнууд та бүхэнд ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс шинэ сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай" гэв.

ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг нь цагдаагийн байгууллагын түүх байдаг.

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр олон арван эрдэмтэн судлаач, цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд, алба хаагчдын нөр их хөдөлмөр шингэсэн "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть нь оюутнуудын гарын авлага болгож, хичээлийн хөтөлбөрт нь судлуулахаар тусгах, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээл болжээ.

Ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд зогсож буй нийт алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэлээ

Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар " Монголын нийт цагдаагийн байгууллагын хамт олонд, түүний удирдлага бие бүрэлдэхүүнд судлаач эртэмтэдийн зүгээс баяр хүргэе.

МУИС, ШУА-н Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын төв архивын судлаачид эрдэмтэд оролцож "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл", "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть ном бүтээсэнтэй та бүхэн танилцлаа. Манай цагдаагийн байгууллагын архив гэж сайхан газар байгаа. Аливаа түүх бүтэхэд архиваа түшиж ажилладаг. Монголчуудын оюуны өв, бичиг баримтандаа хандах хандлага, хойш үедээ үлдэх гэсэн энэ оролдлого бол үе үеийн бүтээгч нарын оролдлогууд байдаг. Тийм учраас эрдэмтэн судлаачид архивын материалд тулгаруулж энэхүү бүтээлийг хийсэн. Энэ бүтээлийг хийхэд цагдаагийн байгууллагын магтан дуулаагүй, түүхэн архивын баримтын дагуу энэ номыг бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой байна. " гэдгийг онцлов.

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ
Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ
 
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.