Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Арбидол эмийг эмчийн заавраар хэрэглэхгүй бол элгийг хордуулах эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

"КОВИД-19" халдварын үед хэрэглэж буй "Арбидол" эмийг өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж, томуу томуу туст өвчин, sars2 ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэх заалттай болгосон юм. Энэ талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр "Арбидол эмийг коронавирусийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан. Ер нь бол коронавирусийн халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш. Арбидол эмийг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болох хүн, болохгүй хүн байгаа. Жишээлбэл, Арбидолыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй.

Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Цаашдаа ч хэрэглээд явах байх.

ДЭМБ-аас өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг энэ эм л үйлчилнэ гэдгийг хараахан зарлаагүй байна. Тийм үед бид Арбидол гэдэг эмийг зарлаад байж болохгүй.

Арбидолын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ"" гэлээ.

Гурван чиглэлд автобус 05.30-00.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна
Гурван чиглэлд автобус 05.30-00.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна
 
Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан
Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.