Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вакцин хийлгэсний дараа толгой өвдөж, халуурах шинж тэмдэг илэрвэл парацетамол 500 мг-аар хэрэглэнэ”

Ангилал
Нийгэм COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
3 минут 7 секунд

Улсын хэмжээнд гуравдугаар тунгийн дархлаажуулалт албан ёсоор эхэлсэн. Үүнтэй холбогдуулан вакцины хариу урвал, дархлаа сэргээх тунгийн вакцины сонголт, эмчийн заалт зэргийн талаар “Family medical clinic” эмнэлгийн вакцинжуулалтын урьдчилан сэргийлэхийн эмч М.Мөнхтуулаас тодрууллаа.

-Вакцин хийлгэсний дараа нийтлэг илэрч буй хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юу. Ер нь илэрч буй хариу урвал нь вакцинаасаа шалтгаалж байна уу аль эсвэл тухайн хүний биеийн онцлогтой холбоотой юу?

-Вакцин хийлгэсний дараагаар гарах хариу урвалууд нь тухайн хүний суурь өвчнөөс хамаараад өөр өөр байдаг. Тухайлбал, даралт ихэсдэг бол артерийн даралт ихсэх, харшилтай бол сэдрэх зэргээр төстэй хариу урвалууд илэрдэг. Бүр нарийвчилж авч үзвэл, астра зенека вакцин хийлгэсний дараа үе мөчөөр өвдөх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах зэрэг хариу урвал илэрч байгаа.

-Ер нь вакцин хийлгэсний дараах хариу урвал, шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүчтэй хариу урвал илэрхээс урьдчилан сэргийлэхийн тулд суурь өвчиндөө тогтмол ууж хэрэглэдэг эмээ хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ толгой өвдөж, халуурах шинж тэмдэг илэрвэл парацетамол 500 мг-аар хэрэглэнэ. Харшлын хариу урвал илэрсэн бол харшлын эмээ ууна гэсэн үг.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцины гуравдугаар тунг ямар заалтаар хийлгэх вэ?

-I тунгаа хийлгээд халдвар авсан тохиолдолд батлагдсанаас хойш 21 хоногийн дараа II тундаа хамрагдана. Харин II тунтай байхдаа халдвар авч эдгэрсэн тохиолдолд III тун хийлгэх шаардлагагүй. Энэ тохиолдлоос бусад II тунтай иргэд 3-6 сарын дотор дархлаа сэргээх тунг хийлгэх боломжтой.

-Дархлаа сэргээх тунгийн вакцины сонголтын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Тухайлбал, Вероселл вакцины хоёр тунтай тохиолдолд гурав дахь тунгаа адилхан Вероселл вакцинаар хийлгэх боломжтой юу?

-Астра зенека вакцины I, II тунтай бол III тунгаа астра зенека вакциныг хийлгэнэ. Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр тунтай бол дархлаа сэргээх тунгаа Вероселл болон Файзер вакцинаас сонгож болно. Файзер вакцины хоёр тунтай тохиолдолд Файзер вакциныг гурав дахь тунгаараа хийлгэнэ.

-Спутник вакцины хоёр тунтай иргэд гурав дахь тундаа ямар үйлдвэрийн вакцин хийлгэх вэ?

-Спутник вакцины хоёр тунтай, II тун хийлгэснээс хойш гурван сар өнгөрсөн тохиолдолд Файзер, Вероселл вакциныг хийлгэж болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн сайн халамж бол ажлын байр юм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн сайн халамж бол ажлын байр юм
 
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.