Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөгөөр ходоодоо дурандуулах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Манай улсад элбэг тохиолддог өвчлөл бол ходоодны өвчин. Ходоодны өвчлөл ихэвчлэн хеликобактериас үүдэлтэй байдаг аж. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ходоодоо хамраар дурандуулах боломжтой болжээ. Манай улсад ходоодыг ихэвчлэн амаар дуранддаг. Энэ нь огиудас хүргэж, зовуурь ихтэй байдгаас гадна мэдээ алдуулалт хийдэг тул дурандуулснаас хойш 2-3 цагийн дараа хооллодог. Харин шинээр нэвтрүүлсэн уг тоног төхөөрөмжөөр ходоодыг хамраар дурандахад ямар ч зовуурьгүйн дээр мэдээ алдуулалт хийдэггүй болохоор дурандуулсны дараа хугацаа заахгүйгээр шууд хооллох боломжтой аж.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт “Хамрын дуранг хийж болохгүй тохиолдлууд бий. Энэ нь хамрын төрөлхийн нарийн системүүд гэмтсэн, нарийсалттай болсон үед дурандаж болдоггүй. Ер нь хамраар дурандуулсан үйлчлүүлэгчдийн 95 хувь нь дахин ходоодоо хамраар дурандуулах хүсэлтэй ирдэг” гэв.

Долоо хоногийн өмнөөс хамраар ходоод дурандаж эхэлсэн тус эмнэлэгт харьяа дүүрэг харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой бөгөөд тэтгэврийн насны болон, группт байдаг иргэд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 100 хувь эрүүл мэндийн даатгалаар үзэн, үйлчилж байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөг төлөн ходоодоо дурандуулах боломжтой юм.

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.