Сү.Батболд болон Х.Баттулга нарын “тулаан“ улстөрөөс хальж МҮОХ-г авахаар спортын тавцанд өрнөнө

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/09/15
Унших
6 минут 30 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бусдыг зодож, хэрэг төвөгт орооцолдсон тул ажлаа өгөөд зургаан сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг МҮОХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан байдаг.

Тэгвэл ирэх 11 дүгээр сарын 30-нд МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болохоор товлоод байна. Одоогийн байдлаар тус хорооны Ерөнхийлөгчид одоогийн тэргүүн дэд Б.Баттүшиг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Э.Мөнх-Очир, Ц.Бат-Энх болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар өрсөлдөнө гэх мэдээллүүд яваад эхэллээ.

Нэр дэвших магадлалтай байгаа хүмүүсийн нэрсийг харахад л хэн, хэн гол өрсөлдөөнд орж бусад нь албан тушаалын "наймаа", эсвэл өөрийгөө таниулах гэсэн алхам хийж буй нь тодорхой уншигдаж байна. Өөрөөр хэлбэл, МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү С.Баттүшиг болон Сү.Батболдтой улс төрд орсон цагаасаа хойш ил далдаар "арсалдаж" буй Х.Баттулга хоёрын нэг нь сонгогдох нь ойлгомжтой. Энэ хоёр эрхмийн улс төрийн том нөлөө, том мөнгө бусад эрхмүүдэд боломж бараг олгохгүй болов уу. Өрсөлдөөнд орохоор зэхэж буй "этгээдүүд" дэд, генсек болон зарим спортын холбоодыг авахаар тохиролцоод "тоглоомоос" өөрсдөө гарч, цагаан тугаа намируулах нь цаг хугацааны асуудал.

С.Баттүшиг, Х.Баттулга хоёрын хооронд өрнөвөл жинхэнэ халуухан өрсөлдөөн болох нигууртай. Х.Баттулгын хийж буй сүүлийн жилүүдийн улс төр тэр чигтээ Сү.Батболд рүү чиглэсээр ирсэн. Оюутолгой, Бороо гоулдаас эхлээд мань хоёрын бие бие рүүгээ хэвлэлийн хуудсаар болон ордны "тайзнаа" дайралцсан түүх арвин. Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас огцруулахад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна" гэж хүртэл мэдэгдэж байв.

Хоёр эрхмийн хооронд үүсдэг талцал, маргааны сэдэв үнэндээ дуусахгүй. Улс төрд мөнхийн өстөн мэт сууцгаасаар хорин жил болох гэж байна. Эцэст нь нэг нь улс төрөөс түр холдлоо гэтэл спортын салбар дээр очоод дахиад нүүр тулах "зурлагатай" байсан бололтой.

Ялах ялагдахын тухайд гэвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд улстөрийг нь оролцуулахгүйгээр спортын замнал нь үнэхээр бахархалтай. Тамирчин байхдаа тив, дэлхийн тэмцээнд түрүүлж, гавьяат тамирчин болтлоо тэмцэж явсан. Төдийлөн амжилт нь гавихгүй байсан жүдо бөхийн холбоог авсан цагаасаа зөв менежмент, шаардлагатай хөрөнгө мөнгийг зарцуулснаар жүдо бөх олимпын төрлүүд дундаа Монголд манлайлж байна. Өнгөрсөн олимпоор гэхэд манай баг тамирчид дөрвөн медаль авсны гурвыг нь жүдочид авлаа. 2004 оны олимпоос хойш тасралтгүй медаль авч, нийт медалийн тоогоороо чөлөөтийн тамирчдыг ардаа орхив. "Женко" бөхийн дэвжээ, олон улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголд олон улсын зэрэглэлтэй чанартай тэмцээнийг зохион байгуулдаг болсон гээд бүх амжилт энэ хүнтэй яалтчгүй холбоотой. Улс төрийнх нь алдаа, оноо мянга байлаа ч спортын салбарт гаргасан амжилт, ахиц дэвшлийг нь хэн ч унтрааж, үгүйсгэж чадахгүй.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спорт, олимпизм хариуцсан зөвлөхөөрөө томилж хажуудаа шадарлуулж буй хэрэг. Магадгүй энэ утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-г удирдах тал руугаа эргэж болох л юм. Улс төрийн хувьд том дэмжлэгтэй бөгөөд спортынхон нь түүнд хачин их "хайртай" юм билээ.

С.Баттүшигийн хувьд гадаадад сурч ирсэн даруйдаа Ардын намын залуучуудын байгууллага болон спортын салбарт ихээхэн ач холбогдол өгч ажиллаж буй нэгэн. Сайн аавын нэр нөлөөгөөр урагшилж буй гэж түүнийг масс хардаг ч, өнгөрсөн хугацаанд спортын чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, бодлогын түвшинд ажилласаар ирсэн. Аав Сү.Батболд нь Монголын сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулж байсан гэдэг. Түүний үүсгэн байгуулсан “Алтайн барс” клубийн нэр дээрээс одоогийн хотын дарга Д.Сумъяабазар хүртэл барилдаж байв. “Алтайн бүргэдүүд” сагсан бөмбөгийн багийг ивээн тэтгэж сагсан бөмбөгийн спортод онцлох хувь нэмэр оруулж байсан. Одоо хүүхэд нь спорт, олимпизмын асуудлаар тууштай хөөцөлдөж яваа их спорттой ойр дотно гэр бүлүүдийн нэг юм.

Х.Баттулга , Сү.Баттүшиг хоёрын хэн нь МҮОХ-г тэргүүлэхийг олимпын спортын холбоод болон олимпын бус спортын холбоодын төлөөллүүд эцэслэн шийдвэрлэнэ. Талууд хэн, хэн нь мөнгөтэй хөрөнгөтэй. Спортод элэгтэй явж ирсэн гэр бүлийн төлөөлөл.

Аль ч гэр бүл нь МҮОХ-г “авсан” байсан нөгөө талыгаа спортоос түлхэн гаргана. Х.Баттулга одоогийн Ерөнхий сайд болон өөрийн спортод оруулсан хувь нэмрийнхээ ачаар олимпын хороог авсан нөхцөлд С.Баттүшигийг дэд Ерөнхийлөгчөөс нь огцруулж, “хөөж” орхих нь тодорхой. Нөгөө талд нь С.Баттүшиг ялалт байгууллаа гэхэд Х.Баттулгын МҮОХ-той холбогдох гэсэн хүслийг нэг мөр таслан зогсооно.

Товчоор бол, энэ хоёр эрхэм хэн нь ч ялсан бай нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хэрээрээ Монголын спорт, тэр дундаа олимпизм талцал хэрүүл, үл ойлголцол руу эргэлт буцалтгүй орох бололтой. Юу болохыг хамтдаа харцгаая.

Г.Лхагвадорж

Сэтгэгдэл (42)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Юун Баттүшиг вэ, энэ амьтан тамирчин ч биш зүгээр л эрх мэдэлтэй баян хүний хүүхэд шүү дээ. Х.Баиттулга монголд самбо, жүдо-г хөгжүүлэхэд их амжилт гаргасан, дэлхийд данстай, олимпын үйлсэд нэртэй, гавьяат тамирчин хүн шүү дээ.Одоо МОХ-ны ерөнхийлөгчөөр Баттулгыг сонгохоос өөр хүн байхгүй шүү.

  2. Зочин

    Энэ шуналтангууд спортод хүртэл гараа дүрэх юм. Ханаж цадахаа байсан бирдүүд юмаа.

  3. цэцэг

    Баттүшигийн ард Сү Батболд гэж бодохоор дотор харанхуйлж байна. Монголд их гай авчирсан. Оюу толгойн гэрээ ... гм, Баттулга аваасай гэж залбирна.

  4. Жонхуу здаа мөрөөрөө зайлаад өгөөчээ.

    ө

  5. Зочин

    Баттүшиг нь хамаагүй дээр дээ. Мэдлэг боловсролтой хэл ус сайнтай Олон улсын хэмжээнд харилцах харьцааны соёл чадвар менежмент талаараа хамаагүй дээр Е март дэлгүүрийн сүлжээг яаж авч явж байгааг хар л даа. Мундаг залуу. Манай женко жудогийн холбоондоо л болно. Гадагшаа томчуултай уулзахаараа юугаа ярьж хуйхаа маажих вэ дээ. Путинаас эхлээд тоож харьцахгүй уулзахгүй байсан биз дээ

  6. БИ

    баттүшиг дээрдээ менежмент талаасаа МҮОХ бол нэг жиижг холбоо биш шүү дээ том зургаар харах хэрэгтэй

  7. Зочин

    Батболд Баттулга шиг байнга хов жив ярьж, хор найруулж явахгүй юм даа. Баттулга бол байнга арсалдаж бүр олон улсад хүртэл хов хүргэж, гадны пиарын багийг хүртэл хөлсөлж хүн гүтгүүлж байдаг яасан их өстэй хүн бэ дээ. Өөрөөс нь илүү гарчих гээд байгаа бизнесменүүдийг заавал дарах санаатай мөн ч хөгийн хүн юм даа

  8. Зочин

    Женко хулгайчийн өш хонзон атаа жөтөө албан тушаалын шунал яасан дуусдаггүй юм бэ. Одоо ОХ г жонхууруулах нь дээ.

  9. Зочин

    Х.Баттулга нь дээр дээ.Яаж ч бодсон тодорхой ш дээ.

  10. Зочин

    МҮОХороог Баттулга өөрөө тамирчин хүн учир яаж хөлс, хүчээ, цөхрөлтгүй тэмцэж байж даван гардгийг МЭДДЭГ УЧИР АВАХ ЁСТОЙ гэж тамирчны хувьд боддог. Жудогийн тамирчдыг Баттулга сайхан авч явж байна. Жудогийн тамирчин Уранцэцэг анх барилдах нь ахын хувиар сайхан хандсан шүү дээ. С.Баттүшиг гэж хүүхдийг ярих ч хэрэггүй шүү. Х.Баттулга ерөнхийлөгч болвол тамирчдаас Гадаадын тэмцээнд ШУДАРГААР ЯВУУЛЖ АРД ТҮМЭН БАЯРЛАНА ДАА.

  11. Зочин

    Баттулга нь дээр байхаа.Өөрөө спортын хүн.

  12. Зочин

    Сүбатболдыхон хаана ч орсон хулгай л хийх зорилготой болхоос хөгжүүлье гэж хэзээ ч бодохгуй. Шунал нь хязгааргүй тул юуг ч голохгуй мөнгө саана. Женко арчаагүй улс төрч, гэхдээ жинхэнэ тамирчин. МҮОХ-г харин ч өөд нь татаад аваад явчихна шүү. Аягүй бол дахин олимпийн алтуудыг төрүүлнэ

  13. Зочин

    Сү. Батболдын холбоотой хүмүүсийн нэг гэсэн

  14. БОРО ГОЛД

    СҮ ХУЛГАЙЧИЙН ҮР УДАМ МОНГОЛООС

  15. 9999

    Cугийн хятад банди Монголчуудыг дээрэмдчихээд бас еерсдийгее Баттулгатай харьцуулаад наааааасссан. Монголыг самарсан хятадын эрлийзууд Монголын тер, Монголын херенге, Монголын гэсэн болгоноос савраа тат!!! Та нарыг Монголын туух мартахгуй!!!

  16. Зочин

    Улс төрийн асуудал мянга байлаа ч гэнэ үү...? Энэ чинь гэмт хэрэгтэн хүн шүү дээ??!! Одоо зүй нь шоронд сууж байх ёстой. Гэтэл тэнд чиг л сонгуульд өрсөлдөнө, энд чиг л олимпын хороо толгойлно гээд явдаг. Юу болж байна аа? Улсаа хэдэн зуун тэрбум доллараар хохироосон хүн. Яах вэ, та минь ээ? Энэ улс үндэстнийг тийрэн бирдүүдээс аварч соёрх, бурхан минь.

  17. Зочин

    Монголын жүдог дэлхийд таниулах менежментийг хийсэн хүнийг Монголын олимпийн хорооны ерөнхийлөгчөөр тавих хэрэгтэй. Баттулга спортод илүү бодит ажил хийж чадах хүн

  18. zochin

    cy.batboldiin dagavar huuhed

  19. Зочин

    Тамын тогооны үлгэр дээ. Хар хэрээнүүд.

  20. Зочин

    Za Battulga garah ni oilgomjtoi ene hunii mongoliin ard tumen hundetgeed erkhiilogch bolgoj bsan tegeheer Battulga l garah ni medeej bna Ene huu yahab ner hundiin tolool yabaa nohor sain aabin buyan buruugaar ashiglaad ehleh um bol tsaashdaa bhgui l bolno doo

  21. Зочин

    Сү. Батболдын хулгай, луйврын мөнгөөр ямар ч амьдралын бэрхшээл зовлон үзээгүй энэ эрх хав шиг гөлгүүд их даварч байнашүү. Заавал луйварчингуудыг хүүхдүүд Монголын том албан тушаалыг авах ёстой юмуу, өөр мэдлэг боловсролтой мундаг залуучууд өчнөөн байгаа биздээ

  22. Зочин

    yun huurugtsiin ene pizdanuudiig ed nar mongoliin haan uu bitgii ingej iim nowshnuudiig huurguud blda uursduu bool n yum shig l bhiin

  23. Зочин

    СҮ сүг зайл

  24. Зочин

    Хахаха жэнко хулгайч ямар нэг сэтэр зүүж монгол улсыг сүйрэл хямралд худал хуурмаг хулгай зэлгийгээр л хохироож байгааг даанч одоо болтол мэдэхгүй хүн монголд үлдсэн гэж үү .... ёстой зайл гэчий ... муу муухай бузар новш ...түүний явсан газар болгон бузар булай болсон байдаг

  25. Зочин

    аймар дүгнэлт хийсэн. байна. дотор хүнд нь орчихсон юм шиг л бичиж. хэхэ.

  26. Зочин

    Спортод улс төр орж ирж байгаа нь сөнөхийн цондон Баттулга Баттүшиг хоёрын алиныг ч бүү сонго. Бусад хүмүүс нь сонголтоо ухаалаг хийвэл болох юм бна даа

  27. Иргэн

    Бямбасүрэн гуайн хэлсэн үг байдаг Баттулаг бол нохой гэхдээ манай талын нохой гэж иймд Тулаг нь арай дээр дээ?

    • Зочин

      Нүүрс тээвэрлэх төмөр замыг 10 жил гацаасан. Дараа нь би чухам брьчихлаа гээд л улс төр хийгээд байгаа. Гэтэл танк тороод ирнэ гэж хятдын царигаас зөрүүлж хийсэн нь төмөр зам баригдаж дуусч бэлэн болсон ч царигийн зөрүүгээс хил дээр очсон нүүрсийг буулгаж шилжүүлэн ачих байгууламж нь баригдаагүй тул дахин дор хаяж 2 жил бид нүүрсээ машинаараа зөөсөн болж гацсаар байх болно. Энэ хугацаанд оросууд хэдэн 10 дахин хожиж бид тэр хэмжээгээр хохирч байгаа. Энэ манай нохой мөн гэж үү

    • иргэн

      Нүүрсний олон хоногийн дараалалд жолооч нар кабиндаа нас барсаар байгаа нь манай нохойны буруугаас биш гэж үү

  28. номин

    мэдээж баттулга гарна бүгд дэмжинэ

  29. Irgen

    Zovoor byajsan bol yahav Battyshig

  30. Irgen

    Zovoor byajsan bol yahav Battyshig

  31. Зочин

    Улс төр орж байгаа бол спорт сөнөж байгаа нь тэр.

  32. Zochin

    Ene olympyn alban tushaal chin jinhene tansagluuldag alban tushaal. Haa ch ochson hamgyn unetei zochid buudal, tusgai uilchilgee, mashin, orchuulagch buh yum belen. Avgai huuhdee avaad yavsan chi bolno. Yostoi tansag alban tushaal.

  33. Зочин

    aлдсан алдаан дээр дэвсэж бга нөхөд өөр шүү боксынхон хольж хутгах хэрэггүй шүү шар хүний өмнөөс хар хүн гэж тэр хүүг хорлох санаатай найз болон боксын нөхөд их бдаг юм бна өөрийнх нь хэлснээр дуудаж аваачаад шууд сэтгэхүйд нөлөөлдөг юм өгч бараг галзууруулаад аймшиг юма зүгээр л бокс оромдож бсан 2 нөхөр орж ирээл зодож төр үнэлсэн гавьяатын тэмдэгий нь тасалж хаяад ухаан алдуулаад энэ юу гээч болж бна тэр 2 т хатуу шийтгэл өг араатнуудад арга хэмжээ ав зөдуулчаад гомдолгүй гэж юу яриад бгаам ашиглаж өөрийг нь хэрэгтэн болгож бхад

  34. Бишээ

    Хөөрхийс эцэг эх нь хөрөнгөтөэй нэртэй бол хүүхэд нь ад үзэгдэх бичигдээгүй хууль монголд үйлчилдэг болж дэлхийгээс ичээч жалга довны үзэл нь хирээс хэтэрсэн хөөрхий ядмаг сэтгэлгээндээ бүүр нэвчсэн

  35. Иргэн

    Нгли хэлтэйюм үзэж нүд тайлсан баттүшиг дээр бхоо англи хэлтэй дэлхийд танилтай залуу хүү нь хэрэгтэй бхоо хойш ирээдүйгээ бодох хэрэгтэй биз баттулга одоо больсон нь дээр биз оюун эрдэнэ араасаа дайруулахгүйн тулд зөвлөхөөт авч бгаа биз жудо л зөвлөх биз зарим хөгшчүүл шуналаа дарж бвал зохилтой

  36. z0chin

    jenko bol hunii hog shaar

  37. өө

    Женко Баттүшиг 2 2улаа зайлаасаа муу хөгийн пяздагууд

  38. Данзан

    Гол нь спорт холбоод шдээ

  39. Ахмад настан.

    Ардын хүүг алдсан алдаан дээр нь дэвсэлж аав ,ээждээ хаягдсан юу юу ч билээ элдвээр нь тавлаж доромжилдог Б.Баттүшиг баба гаас Баттулга насаар ч тэр жирийн ардын хүү болохоор ч тэр МҮОХ нд тохирно. Ядаж л жирийн ардын хүүг доромжлоод байхгүй л дээ.

  40. Үнэн

    Тамирчин бус хүмүүс спортын хороодод дарга байж болохгүй. Баттүшиг авилгач эцгийнхээ нөлөөгөөр л дарга хийгээд байгаа болохоос амьдралаа спортод зориулаагүй хүн. Дасгалжуулагч ч хийж үзээгүй хүнийг яаж МҮОХ -ны дарга болгох билээ. Улс төрчид хүүхдүүдээ өөрсдийн нөлөөг ашиглан том албан тушаалд тавьдагийг болиулах хэрэгтэй. Эрх ашгийн зөрчил, шударга бус байдал үүнээс үүдэлтэй. Сүгээс гадна Н.Энхбаяр, Нямдорж, Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ нар өөрсдийн албан тушаалыг ашиглан хүүхдүүдээ төрийн өндөр албан тушаалд тавьж байгаа нь ард түмнийг илтэд дорд үзсэн, өөрсдийгөө дээгүүр таьсан, дээрэнгүй, эрх ашгийн зөрчилтэй, шударга бус луйварчид гэдгийг нь харуулж байна.