Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуугийн эсрэг дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өчигдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм.

Хятадын өмнөд хэсэгт хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Хятадын өмнөд хэсэгт хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
 
Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг авч үрчхээд эргүүлээд асрамж руу нь өгчихдөг хүмүүс байна
Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг авч үрчхээд эргүүлээд асрамж руу нь өгчихдөг хүмүүс байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.