Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мексик Улс гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтад дээр туршихыг хориглов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг амьтад дээр туршихыг хориглох тухай хуулийг Мексикийн сенат санал нэгтэй дэмжжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

Мексикийн эрүүл мэндийн хуулинд оруулсан нэмэлтэд зааснаар, тус улсад амьтад дээр туршсан найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хоригложээ.

Ийм шийдвэр гаргаснаар Мексик улс амьтдын эрхийг хамгаалах тал дээр томоохон алхам хийсэн дэлхийн 41 дэх улс болж байна. Өмнө нь амьтад дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршихыг дэлхийн 40 орон, Бразилийн 10 муж, АНУ-ын долоон муж хуулиараа хориглосон юм.

Томуугийн эсрэг дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
Томуугийн эсрэг дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.