Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ариунаа: Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 26 секунд

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар УПЕГ-ын үүдэнд прокуроруудтай холбоотой мэдээлэл хийж суулт зарлаж байгаагаа зарлалаа.

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж “Намайг 10 дахь жилдээ шалгаж байгаа. Би 16 удаагийн удаагийн шүүх хурлаар орж 409 хоног хоригдсон. Таван зүйл ангиар шалгахад шүүх дээр цагаатсан. Өргөдөл гомдол өгсний төлөө 3.3 жилийн ял өгсөн. Хохирогчгүй Хятад иргэний гомдлоор намайг шалгасан. Тэр хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргээс намайг цагаатгасан.
Монгол улсын дээд шүүх хохирогч нь биш байна гэсэн. Материаллаг гэмт хэрэгтэй бүрэлдэхүүн дээр хохирогчийг тогтоож чадахгүй байгаа Прокурорын байгууллагын дээрээсээ гурав дахь албан тушаалд очсон Цоодолын Батболд үүнийг хийсэн.

Тэр хүн намайг яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү явуулсан юм. Прокурорын байгууллага энэ хүнд өнөөдөр хариуцлага тооцож чадахгүй болтлоо ялзарчээ. Ийм прокурор бидний дээр сууж байна. Түүний дээр байдаг улсын прокурорын байгууллагын орлогч дарга М.Чинбат байгаа. Намайг хохироож, залилан хийсэн хүмүүсийн хэргийг амь тэмцэж хамгаалаад шүүх рүү явуулахгүй байна.

Намайг залилсан 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүх рүү явуулахгүй байгаа УЕП-ын газрын орлогч М.Чинбат гэж хүн байгаа. Бүх хэргийг ял руу явуулж 10 жил намайг тайван байлгаагүй УЕПГ-ын хэлтсийн дарга Ц.Батболд гэсэн хоёр махны машинууд миний хэргийг шүүх рүү явуулахгүй байна.

Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Гэхдээ тэд бидний толгой доор гишгэлж, толгой дээр тамхины үнсээ асгаж байна. Монгол улсад амьдрахад манай гэр бүлд хэцүү боллоо. Мөрдөж мөшгөөд хэцүү байна. Миний тэмцэл улс төрөөс ямар ч хамааралгүйгээр үргэлжилнэ” гэв.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.
Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна.

Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.

ЭМЯ: 2737 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
ЭМЯ: 2737 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
 
Ногоо усалгааны далан сэтэрч, 6 айл усанд автжээ
Ногоо усалгааны далан сэтэрч, 6 айл усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.