Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эцэг, эхчүүд боловсролын үйлчилгээний чанарт хяналт тавих ёстой“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Энэ намрын УИХ-ын чуулганаар боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн шинэчилсэн найруулгад ямар заалт, эрх зүйн зохицуулалт дурьдсан талаар ИНБ-ууд /иргэний нийгмийн байгууллага/ зөвлөлдөж байна.

Тус хуулийн төслийн талаар Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Боловсролын салбарыг дан ганц мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа гэж олон жил харж ирсэн бол цахим сургалт эхэлснээс хойш эцэг, эхчүүд боловсрол олгох үйл ажиллагаанд маш их оролцоотой болсон. Эцэг, эхчүүд боловсролын салбарт ямар эрх үүрэг, ямар мэдлэг боловсролтой болох вэ гэдэг талаар зохицуулалт хийх нь зүйтэй. Мөн энэ салбарын бодлого шийдвэр, төсөл хуваарилахад эцэг эхчүүдийн дуу хоолойг ИНБ хүргэх ёстой ” гэсэн юм.

Э.Дэлэгнанзадмаа

МУГТ Э.Цэндбаатар 60 кг жиндээ Ази тивд I, дэлхийд II байранд бичигдэж байна
МУГТ Э.Цэндбаатар 60 кг жиндээ Ази тивд I, дэлхийд II байранд бичигдэж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.