Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Үдшийн музей-2021” үйл ажиллагаа болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

“Чойжин ламын музей” нь бүх нийтийн соёл урлаг, боловсролыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн "Үдшийн музей-2021" арга хэмжээг есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон. Тус үйл ажиллагааны тасалбар 8000 төгрөгийн тарифтай аж.

Тус үйл ажиллагааг нь оройн цагаар болдог гэдгээрээ онцлог бөгөөд нэг тасалбарын үнээр хоёр хүн үзэх боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн Монголын түүх, Чойжин ламын сүм музейн арвин баялаг бүтээл, соёл, үнэт өв, хосгүй бүтээлүүдтэй танилцахын сацуу “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой аж.

Б.Болортуяа

“Эцэг, эхчүүд боловсролын үйлчилгээний чанарт хяналт тавих ёстой“
“Эцэг, эхчүүд боловсролын үйлчилгээний чанарт хяналт тавих ёстой“
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.