Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг зогсооно“

Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд 2022 оны төсвийн тухай хууль, түүний дагалдах хуулийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газарт танилцуулжээ. Мөн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн аж.

Сангийн сайд Б.Жавхлан "Цар тахлын дараах эдийн засгийн тэлэлтийг эрчимжүүлэх бодлогыг барьж ажиллана. Ирэх жилд төрийн байгууллагуудын унаа, машинд төсөвлөх зардлыг тавихгүй байхаар төлөвлөж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх, хувийн бизнесийн орчныг дэмждэг дэд бүтэцүүдийг бий болгох чиглэл рүү хөрөнгө оруулалтыг илүү тавина.

Тог, цахилгаан, дулааны мөнгийг 12 дугаар сарын 31-нийг хүртэл төрөөс дааж байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс хуучин тариф руу бүрэн шилжинэ. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно" гэлээ.

Б.Жавхлан: 2021 онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрнэ
Б.Жавхлан: 2021 онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрнэ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.