Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Ерөнхий сайд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 49 секунд

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20,700 орыг дэлгэн халдвар авсан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн 40,000 мянган хүнийг гэрийн хяналтад аван эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. 2000 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэдгээрийн 315 нь нэн хүнд оноштой байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 69.1 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тун 65.1 хувьтай байна. Гуравдугаар тунгийн хувьд 213,000 хүн буюу зорилтот бүлгийн 11 орчим хувь гуравдугаар тунд хамрагдсан байна. Ерөнхий сайд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Нийт 45 цэгт, 53 баг, 340-өөд эмч Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтад ажиллаж байна. Орон нутагт 84 өрх, сумын эмнэлгүүдэд вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Зургадугаар сарын давлагааны үеэр эмнэлэгт 14,000 орчим гэрээр 30,000 орчим иргэн эмчлүүлж байсан бол энэ удаад эмнэлэгт 20,000 ор дэлгэсэн байна. Эрэмбэлэлтийг хийхээр эрүүл мэндийн салбар дээд цэгтээ тултал ажиллаж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагууд эрэмбэлэлтийг маш сайн хийж байгаа. Гэсэн хэдий ч бухимдалтай иргэд эмнэлэгт хандах хүсэл нь давамгайлж, эмнэлгийн ор дүүргэж байна. Гэрээр байгаа хүнд хүмүүсийг болон жирэмсэн, өндөр настай хүмүүсийг яаралтай эмнэлэг рүү татах чиглэл өгсөн байгаа" гэв.

“Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг зогсооно“
“Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг зогсооно“
 
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.