Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинж илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгт очиж, түргэвчилсэн шинжилгээ өгөх бүрэн боломжтой“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 2 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд л явж байгаа. Коронавирусийн халдвартай нь батлагдсан нэг иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орсон бол 160 мянган төгрөгийн санхүүжилтийг олгож байгаа. Эрүүл мэндийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар өнгөрөгч долдугаар сараас эхлэн 70 мянган төгрөгийн багц олгож байсныг 160 мянга болгож нэмэгдүүлсэн.

Тухайн багцад багтах эм, түргэвчилсэн тестүүдийг багтаахад хангалттай тариф. Хавьтал болсон иргэнд эмнэлзүйн хэд хэдэн шинж илэрсэн тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч, биед 2-3 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзнэ" гэлээ.

С.Энхболд: Ерөнхий сайд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн
С.Энхболд: Ерөнхий сайд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн
 
ТОДРУУЛГА: Автобусны осолд өртсөн 37 хүн ГССҮТ-д ирсэн. Гурвынх нь биеийн байдал маш хүнд байна
ТОДРУУЛГА: Автобусны осолд өртсөн 37 хүн ГССҮТ-д ирсэн. Гурвынх нь биеийн байдал маш хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.