Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Төрийн албаны 2021 оны гуравдахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоожээ. Шалгалтын бүртгэл 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдсан байна. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцлийг бүрдүүлсэн аж.

Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна. Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны апплейкшн, өөрийн сайтад “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар 2021 онд өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.

Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон
Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон
 
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.