Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд Ерөнхийлөгч Д.Чойжамц: Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од мянга, мянган медаль зарж, мөнгийг нь хувийн дансандаа авдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Монголын залуучуудын холбооны /МЗХ/ Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өчигдөр боксчин Э.Цэндбаатарыг дагуулан багш дээр нь очсон. Улмаар багшийнх нь өмнө өвдөг сөгдөн уучлал гуйж, тэмцээнд оруулах хүсэлт тавьсан юм.

Тэгвэл уг асуудалд Монголын Залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч Д.Чойжамц дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Уучлаарай, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов болов. Монголын мянга мянган залуучуудаас, МЗХ-ны үе үеийн гишүүдээс, ахмадуудаас, 21 аймгийн салбар холбоодын гишүүдээс, найзуудаасаа уучлалт хүсье. Би ийм хүнийг холбооны ерөнхийлөгчөөр дэмжиж, өөрөө дэд ерөнхийлөгч нь болсондоо харамсаж, уучлалт хүсэж байна. Даанч мэдсэнгүй, таньсангүй. Энэ хүн Монголын залуучуудыг төлөөлөх ёс суртахуун, мэдлэг, чадвар, сэтгэл байхгүй юм.

Дүрэм гэдэг зүйл энэ хүний хувьд хог. МЗХ-ын барилгын талыг дур мэдэн нураасан. Хувийн ашиг сонирхолоороо барилга барих гэж байна. Мянга мянган медаль зарж мөнгө нь хувийн дансанд нь ордог. Дүргүй хүргэвэл дэдээс чинь буулгана гэж Дэд ерөнхийлөгч нарыг сүрдүүлж байна. Ямар ч санхүү тайлагнагдагүй, ямар ч бодлого, төлөвлөгөө байхгүй. Удирдах хорооны хурлыг хийдэггүй, хийх гэхээр ирдэггүй. Энэ зурган дээр байгаа үйлдлээрээ 100 жилийн түүхтэй МЗХолбоог шившиг болголоо.

Үе үеийн ерөнхийлөгч нарын түүх шингэсэн өрөөг гадны компанид өрөндөө өгсөн. Худлаа гэвэл очоод хараарай. МЗХ-ыг хувийн компаниа болголоо. Ажиллаж байсан олон залуучуудыг үнлэслэлгүй ажлаас халсан, цалинг нь өгөөгүй. Цааш нь тоочвол өчнөөн зүйл байна. Энэ хүнд залуучуудыг хөгжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах ямар ч бодлого байхгүй. Худлаа попорч намын төлөө нэр хүнд олох л сонирхол байна. МЗХ улс төрийн намаас бүрэн хараат боллоо. Одоо болъё. Энэ хүнээс одоо МЗХ оо аваръя.

Э.Цэндбаатарыг тэмцээнд оруулаач хэмээн багшаас нь өвдөг сөгдөн уучлал гуйсан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.