Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Ши Жиньпин дарга сайн ч, муу ч байж чаддаг хүн

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 53 секунд

Time сэтгүүлээс энэ оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулжээ. Энэхүү жагсаалтад БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин даргыг онцолсон ба Монгол Улсын Ерөнхийлөгч Асан Ц.Элбэгдоржийн тодорхойлсноор түүнийг тодруулжээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ши Жиньпин даргыг хэрхэн тодорхойлж бичсэнийг орчуулан хүргэж байна.

"Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

Би Ши Жиньпин даргатай ойролцоогоор 30 удаа уулзаж байсан бөгөөд бид заримдаа ганцаарчлан ярилцдаг байсан. Цаг хугацаа, орон зайны хувьд би Ши даргын тухай гурван зүйлийг онцлон хэлмээр байна.

Нэгдүгээрт, Ши дарга эх орон, ард түмэндээ маш их хайртай. Тэр намайг Хятадад төрийн айлчлал хийхээр урихад би тэнд байхдаа хаашаа явах ёстой талаар асуусан. Тэр хариуд нь “Шэньси муж дахь миний өвөг дээдсийн гэрээр зочлоорой. Гайхамшигтай газар” гэж билээ. Би Өвөрмонголд очиж нутгийн нэг гэр бүлтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлэхэд тэр эелдгээр хүлээж авсан юм.

Хоёрдугаарт, Ши даргад бардам зан байдаггүй. Тэрбээр бусад орны хүмүүс болон түншүүдтэйгээ адил тэгш харьцдаг. Тэр бол өнөөгийн дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч гэдэгт эргэлзэхгүй байна.

Гуравдугаарт, Би Ши даргын үйл ажиллагаа бүртэй санаа бодол нийлдэггүй. Хятад дахь үндэсний цөөнхийн эсрэг явуулж байгаа Хятадын Коммунист намын бодлогыг эрс эсэргүүцэж байна. Хятад дахь Монгол үндэстэн бол өөрийн гэсэн өвөрмөц хэл, соёл, уламжлалт амьдрал ахуй, ёс заншилтай хүмүүс. Тэд энэ эрхээ эдлэх, өвлөх Үндсэн хуулийн болон хүний эрхтэй. Ийм эрхүүд заавал хангагдаж хамгаалагдаж байх ёстой. Мөн Уйгар цөөнхийг онилон явуулж байгаа Хятадын уусгах бодлого, тэр тусмаа нэг сая илүү хүнийг хорьж төрийн шоронд тарчилган зовоож байгаа нь ямар ч ирээдүйгүй. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэх замаар Хятад улс хүнлэг ёсыг бий болгох боломжгүй юм. Тэрбээр, түүний өмнө түүхэнд байсан цөөнгүй удирдагчийн адил, хүний хувьд бусдыг татах эелдэг зан чанартай ч олон улсын тавцанд аюултай, дарангуйлагч төрхийг ч бүтээсээр байна. Тэр сайн ч, муу ч байж чаддаг хүн. Тиймээс түүнтэй уулзаад л үзэх хэрэгтэй" хэмээн бичжээ.

Орхон голоос автомашинаа холбож гаргах гэж байгаад осолдсон иргэнийг эрэн хайж байна
Орхон голоос автомашинаа холбож гаргах гэж байгаад осолдсон иргэнийг эрэн хайж байна
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.