Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ-наас караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хаах санал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ЭМЯ-наас караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хаах санал гаргажээ. Энэ талаар ЭМЯ-наас "Халдварт өвчин дамжих замаар их халдварлаж байгаа. Үүнийг бид зогсоож чадахгүй. Тиймээс ААН, байгууллагууд гэрээний үүргийн хэрэгжилтээ хангаж ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газраас халдварын тархалтын түвшинтэй уялдуулаад ААН байгууллагууд яаж ажиллах тусгай нөхцөл шаардлагуудыг хангаж өгсөн. Үүний дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комисс гэрээ байгуулаад ажиллах болсон. Гэтэл ААН-үүл тус шаардлагаа биелүүлэхгүй, битүү орчин баар, караоке ажиллаж байна. Цагийн хувиараа барихгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учир 22.00 цагаас үйл ажиллагааг нь хязгаарлах санал хүргүүлсэн байгаа.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийгдсээр байна. Хурим найр, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн уулзалтаас үүдсэн халдварын голомтууд гарсаар байна. Тиймээс иргэд анхаарах шаардлагатай байна" гэв.

АМГТГ: Шатахуун импортлогч компаниудад мэдэгдэл хүргүүлж, үнийг хуучин хэвэнд нь оруулах чиглэлээр сануулга өгч ажиллана
АМГТГ: Шатахуун импортлогч компаниудад мэдэгдэл хүргүүлж, үнийг хуучин хэвэнд нь оруулах чиглэлээр сануулга өгч ажиллана
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.