Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Digital nation үеэр ЮНИТЕЛ дахин 5G туршилт хийж, дараагийн төслөө эхлүүлэх үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчоны өвлийн олимпийн үеэр Солонгосын SK telecom компани дэлхийд анх 5G сүлжээг туршиж, дараа жил нь хэрэглээнд нэвтрүүлж байв. Харин 2019 онд манай улсад зохиогдсон ICT expo-ийн үеэр дотоодын харилцаа холбоо, мэдээллийн технологийн Юнител групп монголд анх удаа 5G сүлжээний туршилтыг хийж байжээ. 5G сүлжээний хувьд 4G сүлжээнээс даруй 66 дахин хурдан бөгөөд одоогоор БНХАУ, АНУ тэргүүтэй дэлхийн 12 улсад 5G сүлжээг томоохон хотууддаа нэвтрүүлээд байна.

Харин өнөөдрөөс эхлэн 3 өдөр зохиогдох Digital nation-21 үзэсгэлэнгийн үеэр дахин 5G сүлжээний туршилт хийхээр хөтөлбөрт туссан нь технологийн хорхойтнуудын анхаарлыг татаад байна. Одоогоор ямар байгууллага, компани энэхүү туршилтыг хийх нь тодорхойгүй байна. Хэрэглэгчдийн хувьд үүрэн операторууд, тэр дундаа Юнител группийг хийх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь тус компани нь анхлан 4G сүлжээг орон даяар нэвтрүүлж байсан туршлагатай юм.

ЭМЯ-наас караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хаах санал гаргажээ
ЭМЯ-наас караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хаах санал гаргажээ
 
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.