Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Дельта вирусийн шинж тэмдэг богино хугацаанд буюу 48 цагийн дараа илэрч байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 16 секунд

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр "Иргэд хүүхдүүдээ халдвараас сэргийлэхийн тулд өөрсдөө амны хаалтаа сайтар зүүх хэрэгтэй. Мөн хүүхдээ авч гадуур гарах бол амны хаалтаас нь салгаж болохгүй. Дельта хувилбарын халдварлах чадвар маш өндөр болсон. Уханы эх вирустай харьцуулахад сорьц дахь вирусийн тоо 1000 дахин илүү байгаа. Эсэд нэвтрэн орж, өөрийгөө хувилах чадвар мөн нэмэгдсэн. Вакцины бүрэн тунтай хүмүүс халдварлаж байгаа нь үүнтэй холбоотой. Дельта вирусийн халдвар авсан бол шинж тэмдэг маш богино хугацаанд буюу 48 цагийн дараагаар шинж тэмдэг илэрч байна. Тиймээс иргэд богино хугацаанд эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатай. Мөн шинж тэмдэггүй иргэд халдвар тараах магадлал өндөр байна. Ялангуяа вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд шинж тэмдэггүйгээр өвдөж, халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс иргэд амны хаалтаа болж өгвөл авахгүй байхыг хичээгээрэй" гэлээ.

Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ
Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.