Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Элдэв хуучин өвчингүй залуучууд ар өврийн хаалгаар эмнэлэгт хэвтэж хувиа хичээсэн үйлдэл гаргаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Халдварын тархалт маш өндөр байна. Энэ үед эмч, эмнэлгийн орны хүрэлцээ тааруу байгаа юм. Ийм үед хөнгөн болон хүндэвтэр хэлбэрээр өвдсөн иргэд хүнд болон маш хүнд өвдсөн иргэдийн өмнүүр орж, эмнэлгийн орыг эзлэхгүй байхыг уриалж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "55-аас доош насны иргэд болон бүрэн вакцинтай иргэд ар өврийн хаалгаар эмнэлэгт хэвтэх гэж оролдох нь эрсдэлт бүлгийн буюу жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй, настай хүмүүсийн орыг эзлэх үйлдэл гаргаж байна. Тодруулбал, хувиа хичээсэн үйлдэл гаргаж байна. Энэ үйлдлээ зогсоогооч ээ. Хөнгөн өвдсөн хүмүүс эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Цаг наргүй ажиллаж буй эмч ажилчдыг загнах, занах үйлдлээ зогсоохыг хүсэж байна. Иргэд өөрсдийнхөө хариуцлагагүйгээс халдвар авчихаад эрүүл мэндийн ажилтнууд руу дайрч давшлах нь хэрээс хэтэрч байна" гэлээ.

О.Батбаяр: Дельта вирусийн шинж тэмдэг богино хугацаанд буюу 48 цагийн дараа илэрч байна
О.Батбаяр: Дельта вирусийн шинж тэмдэг богино хугацаанд буюу 48 цагийн дараа илэрч байна
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.