Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Гэрээний хэрэгжилтийг хангах, дампуурлыг шийдвэрлэх зэрэгт эрх зүйн орчин хангалтгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

ХЗДХЯ-ны санаачлагаар өнөөдөр “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Эдийн засаг, бизнесийн хөгжил, нийгмийн хэрэгцээ шаардлага, хувийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Шүүгчдийн үүрэг, оролцоо нэмэгдэж, ачаалалтай ажиллаж байна. Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх ёсыг хангахын сацуу нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, техникийн дэвшил иргэдийн хэрэгцээнд хөтлөгдөж, ажиллах хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах, цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.

Дэлхийн банкны бизнес эрхлэхүй судалгааны статискаас харахад гэрээний хэрэгжилтийг хангах, дампуурлыг шийдвэрлэх зэрэг шалгуур үзүүлэлтээр манай улсын хууль эрх зүйн орчин хангалтгүй байна" гэв.

Иймд “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” шинэчлэлийн бодлогыг дараах гурван бүлэгт хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүнд:

-Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох

-Эрх зүйн мэргэшсэн хуульч судлаачдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ,хуулийн тайлбарыг сайжруулах

-Олон улсын хууль, хувийн эрх зүйн асуудлаар ОУ-ын байгууллагатай хамтран ажиллагааг сайжруулах.

Иргэний хуульд аж ахуй эрхлэгч болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан, цогц байдлаар шийдвэрлэсэн эрх зүйн тогтолцоо байдаггүй байна. Иймд хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйг боловсронгуй болгох нь ажиллах таатай орчин бий болгох, иргэдийн амжиргааны түвшин нэмэгдэж, улмаар МУ-ын “Бизнес эрхлэхүй индекс”, Эрх зүйн индекс, аз жаргалын индекс сайжирч тогтмол дээшлэх ач холбогдолтой юм" гэлээ.

Б.Болортуяа

“Оюутнууд байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт түр оршин суугчаар бүртгүүлж, тусламж үйлчилгээ авна“
“Оюутнууд байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт түр оршин суугчаар бүртгүүлж, тусламж үйлчилгээ авна“
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.