Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭД: Бензин олдохгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

АИ-95 авто шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж 2650 төгрөг болсон. Энэ талаар "АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Үнэ нэмсэн талаар манайд одоогоор мэдээлэл ирээгүй. Хэрвээ шатахуун импортлогч компаниуд үнэ нэмсэн нь тодорхой болвол тухайн компаниудад мэдэгдэл хүргүүлж, үнийг хуучин хэвэнд нь оруулах чиглэлээр сануулга өгч ажиллана. Ингэхдээ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гэрээнд заасан заалтын дагуу сануулга өгөх, цаашилбал тусгай эрхийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна" гэсэн юм. Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан иргэдийн сэтгэгдлийг тодрууллаа.

Иргэн Ж.Ганболд "Бензиний үнэ ер нь их нэмэгдсэн шүү дээ. Яагаад нэмэгдээд байгааг нь сайн ойлгохгүй байна. Би дизель түлш хийдэг юм. Сарын өмнө л гэхэд 2000 байсан бол одоо 2500 болсон байна. Литр тутамдаа 500 төгрөг нэмсэн байна шүү дээ" гэв.

Иргэн У.Төмөрбаатар "Гадуур бензин олдохгүй байна. Колонкууд үүдээ хаачихсан байна. Ойр ойрхон нэмэгдээд байгаа нь ойлгомжгүй юм. Дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаа бол нэмэхгүй гээд яах вэ. Гэхдээ хүчээр үнийг нь барьж байгаад гэнэт ойр ойрхон нэмээд байгаа нь хэцүү юм. Өнөөдөр АИ-95 үнээ нэмлээ. Маргааш АИ-92 нэмэгдэх нь ойлгомжтой" гэлээ.

Иргэн С.Болд "Зарим ШТС-уудаар ямар ч шатахуун алга. 20.000 төгрөгөөс дээш олгохгүй байна. АИ-95 өсөж байна. АИ-92 олдохгүй байна. Өглөөний 10.00-11.00 цагийн хооронд ШТС-уудаас шатахуун асуухаар манай өдрийн нөөц дууссан гээд байх юм. Цайны цаг ч болоогүй байхад нөөц дуусна гэдэг худлаа. Хойшоо 7 буудал орчмын ШТС-уудад бүр алга. АИ-95 ингэж өссөн байхад АИ-92 өсөхгүй гэсэн баталгаа алга" гэв.

Л.Халтар: Дарханы замын IV багцын хучилтын ажлыг 2022 онд дуусгах шаардлагыг тавьсан
Л.Халтар: Дарханы замын IV багцын хучилтын ажлыг 2022 онд дуусгах шаардлагыг тавьсан
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.