Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Э.Оюунболдын “Аварга“ цолыг хураахаар болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын баяр наадамд 2019 онд түрүүлээд байсан Э.Оюунболдыг сэргээш хэрэглэснийг тогтоосон хэдий ч цол хураах асуудлыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Э.Оюунболын Аварга цолыг хураахаар болсон байна. Зарлиг өнөөдөр гарсан байна.

Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.

Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тавын даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртжээ. Э.Оюунболд цаашдаа Монгол арслан цолтойгоор барилдах болж байна.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртэж байна.

“Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг хувийн онгоцтой хүмүүст ашиглуулахад нээлттэй“
“Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг хувийн онгоцтой хүмүүст ашиглуулахад нээлттэй“
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.