Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболдод унасан бөхчүүдийн цол чимгийг нөхөж олгох Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

2019, 2020 оны Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд дээгүүр барилдсан бөхчүүдээс сэргээшийн төрлийн эм бэлдмэл илэрсэн хэдий ч шийдэгдэлгүй өнөөдрийг хүртэл олны хэл ам дагуулаад байсан юм. Тодруулбал, 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос сэргээш илэрч, Улсын дээд шүүхийн шийдвэрээр цол тэмдгийг нь хураах байсан хэдий ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга тус асуудлыг шийдэж чадалгүй суудлаасаа буусан. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ асуудлыг шийдэхэд нэлээн хүнд шийдвэр гаргахад хүрнэ хэмээн бөх сонирхогчид хардаж байсан. Учир нь Монгол Улсын арслан Э.Оюунболд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нутгийн дүү билээ. Тэгвэл У.Хүрэлсүх Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөв хэмээн үзэж хуульд заасны дагуу шийдвэр гаргалаа.

Мөн Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртээх цол гаргажээ. Түүнчлэн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тавын даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртээх зарлигийг давхар гаргасан байна.

Э.Оюунболд цаашдаа Монгол Улсын арслан цолтойгоор барилдах болж байна.

У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фор-той цахим уулзалт хийжээ
У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фор-той цахим уулзалт хийжээ
 
ФОТО: СХД-т байрлах Хүүхэд, залуучуудын театр ҮҮДЭЭ нээлээ
ФОТО: СХД-т байрлах Хүүхэд, залуучуудын театр ҮҮДЭЭ нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.