Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хоёр АН нөхөн сонгуульд нэгдэж оролцохоор болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Ардчилсан нам нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцохоор болжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр /2021.09.17/ хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Бүлгийн дарга Д.Ганбат “Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна. Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй. Үүнд бид өөрсдөдөө ч дүгнэлт хийх ёстой” гэв.

Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцлов.

Уулзалтын дараа хамтдаа дурсгалын зураг татуулж, нэр дэвшигчдэд амжилт хүсэн Ардчилсан намын туган дээр гарын үсгээ зурцгааж, дэмжиж ажиллахаа илэрхийлж бэлэглэлээ.

НЭМГ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
НЭМГ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.