Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цахим үндэстэн-Digital Nation21” хууль зөрчиж зохион байгуулагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргасан. Ингэснээр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д цэсээр авах боломжтой болж байгаа юм. Улмаар Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д "Цахим үндэстэн-Digital Nation21" үйл ажиллагааг өнөөдрөөс зохион байгуулж байна. Уг ажиллагаа гурван өдөр үргэлжлэх юм.

Гэвч нээлтээ хийсэн даруйдаа иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь дельта вирусийн халдварын тархалт өндөр, эмч, эмнэлгийн орны хүрэлцээ, ачаалал дийлдэхгүй байхад иргэдийг бөөгнөрүүлсэнд иргэд ихээхэн бухимдаж байгаагаа сошиалд хуудсанд илэрхийлсээр байна.

Тэгвэл олны хэл ам дагуулсан уг үйл ажиллагааг Харилцаа холбоо мэдээлэл техонологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хууль зөрчиж зохион байгуулжээ. Учир нь ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахдаа заавал зөвшөөрөл авдаг. Энэ дагуу Харилцаа холбоо мэдээлэл техонологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ НОК-оос үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрөл хүсчээ. Гэвч НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис "Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжгүй. Зөвшөөрөл олгохгүй" гэсэн хариу өгсөн байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо мэдээлэл техонологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар НОК-ын шийдвэрийг үл тоон, хууль зөрчиж, ийнхүү олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

ИНФОГРАФИК: Монголчууд коронавирусээр “1010” хүнээ алдаад байна
ИНФОГРАФИК: Монголчууд коронавирусээр “1010” хүнээ алдаад байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.