Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ӨЭМТ-өөс нэг иргэнд үзүүлэх 160 мянган төгрөгийн эмчилгээний багцад юу юу багтах вэ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 6 секунд

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд үндэслэн санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна. Тэгвэл Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан зургадугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

  • Эмч 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх
  • 2 удаагийн хамгаалах хэрэгсэл
  • Өдөрт 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах
  • Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
  • ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна хэмээн ЭМДЕГ-аас мэдээллээ.

May be an image of text

Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд иргэн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ
Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд иргэн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ
 
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.