Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагданаИргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулах болсон НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтоо нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн барихаар ажиллаж эхэлжээ. Ингэхдээ сарын худалдан авалтын интервальд нь тохируулж буцаан олголтын хувь хэмжээг тогтоох аж. Тодруулбал, сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн бол хоёр хувь, харин 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгахаар хэлэлцэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, бага худалдан авалттай иргэд өндөр хувиар буцаан олголт авна гэсэн үг юм.

Эргэн сануулахад, ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд хууль бусаар их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон тул НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

ХОМ: Б.Найдалаа 602 сая төгрөгийн хоёр орон сууц, 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
ХОМ: Б.Найдалаа 602 сая төгрөгийн хоёр орон сууц, 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.