Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС болон Япон улсын Нагояа их сургуулийн хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

МУИС болон Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлажээ. Ингэхдээ тус хөтөлбөрт хоёр оюутан хамрагдах боломжтой ба сургалтын төлбөрөөс чөлөөлөх юм. Харин оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тус хөтөлбөрийн шаардлагад:

  • МУИС-ийн бакалавр, магистрийн хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй оюутан байх /Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх шаардлагатай/
  • Англи, Япон хэлний дундаас дээш төвшиний мэдлэгтэй байх
  • Голч оноо 3.0 дээш байх Англи хэл дээр суралцах бол TOFEL, IBT 79, IELTS 6.08, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 оноотой байх
  • Япон хэл дээр суралцах бол JLPT N2, N1 түвшинтэй байх

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Сургуулийн тодорхойлолт / Англи хэл дээр,тамгатай байх/
  • Албан ёсны дүнгийн хуулбар
  • Тодорхойлох захиа-1ш /Загварын дагуу,багшийн гарын үсэгтэй байх/
  • Суралцах төлөвлөгөө- Англи хэл дээр 400 үг, Япон хэл дээр 800 тэмдэгт, Судлаач оюутан-800-1600 үг Агуулга: Сурлагын төлөвлөгөө, зорилго зорилт, Нагояа их сургуульп судлах хүсэлтэй хичээлийн жагсаалтыг оруулсан байх. Сургуулийн нэр , хөтөлбөр, овог нэрээ хуудасны дээд талд бичиж, өөрийн гарын үсгээ зурж он, сар өдрөө тавих шаардлагатай.
  • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатын хуулбар: TOFEL, IBT 79 ,IELTS 6.08 TOEIC 780, CEFR B2,CET -6 450, эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test N2, N1 онооны батламжийн хуудсыг хавсаргах.
  • Эрүүл мэндийн бичиг
  • Гадаад паспортын хуулбар
  • Цээж зураг
  • Санхүүгийн баталгаа, 1 семестер суралцах бол 500.000 йен, - семестр суралцах бол 1.000000 йены баталгаа гаргана.

Материал өгөх сүүлийн хугацаа: 2021 оны есдүгээр сарын 23 ны 15:00 цаг.

МУИС-Оюутан төгсөгчийн хэлтэс нь дээрх шаардлагыг хангасан суралцагчийн бичиг баримтыг Нагояа их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээх юм. Ингэхдээ бүрдүүлсэн материалаа нэг багц болгон PDF файл болгон “[email protected] хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг товлон авах аж.

Б.Болортуяа

Н.Сувд: Жуков орчмын оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрөл авсан гэдгээ төсөл хэрэгжүүлэгч компани мэдэгдсэн
Н.Сувд: Жуков орчмын оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрөл авсан гэдгээ төсөл хэрэгжүүлэгч компани мэдэгдсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.