ШӨХТГ: “Интермед“-ээс өөр JCI итгэмжлэл авсан 2-оос дээш эмнэлэг байвал сайдын тушаалд Зөрчлийн хэрэг нээнэ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/20
Унших
1 минут 32 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинжилгээг ХӨСҮТ, JCI олон улсын итгэмжлэлт бүхий Интермед эмнэлгийн лабораториудад өгөх тушаал гаргажээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байна гэж үзэхээр байгаа тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Интермед эмнэлэг нь олон улсын JCI магадлан итгэмжлэл авсан анхны бөгөөд одоогоор ганц эмнэлэг. Гурван жил тутам стандарт нь шинэчлэгддэг тул гурван жил тутам шалгалтад ордог. Ингэснээр дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэг болсон" гэх тайлбарыг өгсөн билээ.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс уг асуудлыг тодруулахад "Тодруулга авахаар ажиллаж байгаа бөгөөд албан бичгээр хариу ирүүлээгүй байна. Тухайн JCI итгэмжлэлийг "Интермед" эмнэлгээс өөр авсан эмнэлэг байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Хэрвээ 2 ба түүнээс дээш эмнэлэг тухайн JCI итгэмжлэлийг авсан нь тогтоогдвол Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу өрсөлдөөнийг хязгаарласан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээх юм" гэлээ.

No photo description available.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!