Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Энхмаа: Түлэнхийн эмнэлгийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоохыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

No description available.

ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг иргэн О.Энхмаа АТГ-ын удирдлагад хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Уг асуудлыг гурван шатны прокуророор дамжин шалгасан боловч эрх мэдэл хүрэхгүй гэх шалтгаанаар хаасан гэх тайлбарыг өгсөн аж.

Тэрбээр "АТГ-ын даргад албан шаардлага хүргүүлж байна. 1023 хүний амь эрсдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа хүнд үед Засгийн газар нь шоу зохион байгуулж, АТГ нь прокурорын хууль бус гурван удаагийн дүгнэлтийг цуцалж чадах чадамжгүй байна. Нэг эмнэлэг барих газрыг дээрэмдсэн хууль бус ажиллагаанд эрх мэдэлтнүүдийн үйлдлийг мэдсээр байж шалгах шаардлагагүй хэмээн хэргийг хаахаар оролдож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцож, гурван шатны прокурорын буруу дүгнэлтийг цуцлуулахыг шаардаж байна.

  • 2004 оны аравдугаар сарын 6-ны өдөр 450 тоот захирамжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн 1200 мкв газрыг орон сууц барих
  • Иргэн н.Хандармаад 120 мкв газрыг хууль бусаар
  • "Алтантулга" ХХК-д 4024 мкв газрыг 2011 онд барилга барих зориулалтаар өгсөн.

Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байхад, эмнэлгийн онцгой обьектыг хууль бусаар хувийн 12 давхар барилга бариулахаар олгосон байна. 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 320 дугаартай тогтоолоор "Хамтын шийдэл" төрийн бус байгууллага хууль бусаар Түлэнхийн эмнэлгийн газарт шилжиж, 12 давхар хувийн орон сууц барих тогтоол гарсаныг эсэргүүцэж, нураахыг шаардаж байна" гэлээ.

Бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хөнгөлнө
Бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хөнгөлнө
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.