Санаатайгаар ой хээрийн түймэр тавьсан бол 2-8 хүртэлх жилийн хорих ял оногдуулна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/20
Унших
1 минут 21 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Манай улсад хуурайшилтын үед жилд дунджаар 100-120 удаа ой хээрийн түймэр гардаг гэх албан бус судалгаа байдаг. Ой хээрийн түймрийн гарах шалтгаанд байгаль цаг уурын нөхцөл байдлаас гадна хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг байна.

Манай орны газарзүйн онцлогоос шалтгаалж, жилийн хур тунадасны хэмжээ бага, хавар намрын улиралд хуурайшилт их байдаг. Өнгөрсөн жил нийслэлд 275 удаагийн шар өвсний түймэр гарч, 59.7 га талбай шатсан. Эдгээр түймэр нь иргэд самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах, хог хаях зэрэг хүмүүсийн санамсар болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалжээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу, ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1,000-50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг аж. Харин санаатайгаар ой хээрийн түймэр тавьсан бол 2-8 хүртэлх жилийн хорих ял оногдуулна

Э.Дэлэгнанзадмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!