Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт шүүгчдийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлж, УИХ-д санал болгохоор шийдвэрлэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

No description available.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний нэг нь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулах байсан юм. Улмаар Д.Гангабаатар, З.Нарантуяа, Ж.Батзоригт, Б.Нармандах, А.Оюунчимэг нар нэрээ дэвшүүлсэнээс нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гангабаатар олонхын санал авч, Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшихээр болж байна. Түүнийг нэрийг УИХ-д өргөн барьж, УИХ-аас томилох юм.

Д.Гангабаатар нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор юм.

Ташрамд дурдахад, Д.Гангабаатар нь О.Дашбалбар агсны хүү билээ.

АМГТГ: А92 шатахууныг нийлүүлдэг ОХУ-ын үйлдвэр 10 дугаар сарын дунд үеэс хэвийн ажиллана
АМГТГ: А92 шатахууныг нийлүүлдэг ОХУ-ын үйлдвэр 10 дугаар сарын дунд үеэс хэвийн ажиллана
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.