Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Отгонбаатар: Би Нарантуул захад 10 лангуу ажиллуулдаг байсан, 11 жил гэр хороололд амьдарч байгаад өнгөрсөн жил байранд орсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар хөрөнгө орлогын мэдүүлгийнхээ талаар тайлбар өглөө.

Тэрбээр "Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү ялла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. 2020 онд хашаа, байшингаа 45 сая төгрөгөөр зарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 250 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм. Би өдийг хүртэл Нарантуул захад 10 лангуу ажиллуулсаар ирсэн. Ш.Сайхансамбуу гэдэг эрхэм жилийн гаруйн өмнө манай намаас гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долдугаар сард миний 10 лангууг хуулж авсан. Одоо надад 10 лангууны бизнес байхгүй.

Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг байсан. Миний эгч нар тэдгээр лангууг ажиллуулдаг байсан юм. Эндээс олсон орлогоороо намынхаа үйл ажиллагааг авч явж байна. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэм хийгээгүй. Би ямар ч хулгай хийгээгүй" гэв.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг энд дарж уншина уу.

Харин нөхөн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн ХОМ-ийг энд дарж унших боломжтой.

Нийт шүүгчдийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлж, УИХ-д санал болгохоор шийдвэрлэжээ
Нийт шүүгчдийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлж, УИХ-д санал болгохоор шийдвэрлэжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.