ЦУВРАЛ 2: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДИЙН ЖАГСААЛТ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Хэзээ
2021/09/21
Унших
1 минут 42 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Ubn.mn сайтын зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүдэд олгох ёстой зээлүүдийг авсан хэдийг ч буцааж төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүд буюу зээлдэгч компаниудын эхний арвыг зарласан. Тэгвэл энэ удаад зээлээ төлөхгүй улсад их хэмжээний хохирол учруулж буй дараагийн арван компанийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сануулахад Хөгжлийн банк дахиж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл гаргачихаад байна. Энэ он гарснаас хойш Хөгжлийн банк ямар нэгэн байдлаар зээл гаргаагүй. Харин ч энэ мөнгийг буцаан төлүүлж чадаагүйнхээ төлөө татан буугдах, эсвэл бүтцийн өөрчлөлтөд орох эрсдэл тулж ирээд буй аж. Хугацаа хэтрэлттэй компаниудаар зээл эргэн төлүүлэх болон найдваргүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлээр Хөгжлийн банкны удирдлагуудад хариуцлагын асуудал ч яригдаж магадгүй хэмжээнд хүрээд байна.

Одоо танилцуулж буй 10 компаниас хамгийн их өртэй нь байгаа нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ юм. ТОСК нь 247.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч одоогийн байдлаар 172.2 тэрбум төгрийн зээлийг төлөөгүй байна. ТОСК-ийн араас "Эрэл" ХХК, "Мон драй милк" компаниуд бичигдэж байна. Ингээд зээлээ төлөөгүй компаниуд цувралын хоёр дахь хэсгийг танилцуулж байна.

Г.Лхагвадорж

Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. болд

    төриин орн сууц яахлээрээ зээл авдаг юм ойлогсонгүй

  2. Зочин

    Эрэл ХХК бол хөрөнгөтэй шүү дээ яагаад төлүүлэхгүй байнаа Бусад хэ хрунууд ч гэсэн ямар хөрөнгө байгаа юм төлүүлээд улсыг хохиролгүй болгоочээ

  3. зочин

    Монголын газрын тос боловсруулах үйлдвэр 250.0 тэр бумын зээлээ төлсөн юм уу

  4. ЗОЧИН

    ЭЗДИЙНХ НЬ НГЭРИЙГ НЬ ХАМААРАЛТАЙ БҮЛЭГЛЭЛТЭЙ НЬ БИЧЭЭЧ. ҮНДСЭН ДЭЭ ЭДИЙН ЗАСАГ ЗОГСЧИХООД БАЙХАД. ХӨРӨНГИЙГ Н Ь ХУРААЖ ЦУСАА ШИНГЭРҮҮЛЭН СУДСААР НЬ ГҮҮЛГЭЭЧ

  5. ӨӨ хөөрхий

    нэг ч төгрөг эргэн төлөлт хийгээгүй зээлдэгч нар бол эргэж төлөхгүй гэсэн бодолтой авсан гэж ойлгогдохоор байна даа

  6. иргэн

    Хэнийх нь гэж мэдэгдэхгүй хэдэн нэрээр яахав дэ? Хэний үүсгэн байгуулсан компани ?

  7. иргэн

    бүх хөрөнгий нь хураа

  8. зочин

    хэзээ авсан зээлүүд вэ?