Хятадад “Tiktok” аппликэйшний шинэ хувилбар бага насны хүүхдүүдийн ашиглах хугацаанд хязгаарлалт тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/09/21
Унших
0 минут 49 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Хятадад TikTok-ийн шинэ хувилбар болох Douyin гэх хүүхдэд зориулсан платформын өдөрт ашиглах хугацааг 40 минутаас хэтрэхгүй байхаар тооцжээ.

Өөрийн овог, нэрээ бүртгүүлэн баталгаажсан 14-өөс доош насны хэрэглэгчдэд дээрх дүрэм хамаарах бөгөөд 06.00-22.00 цагийн хооронд аппликэйшнийг ашиглах боломжтой юм.

Энэ нь Хятад улс өсвөр үеийнхний технологийн хэрэглээг таслан зогсоож байгаатай холбоотой аж.

Douyin-ийн хэрэглэгчийн гэрээний дагуу 18-аас доош насны хүүхдүүд хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрлийг авснаар аппликэйшнийг ашиглах эрхтэй юм.

Ташрамд дурдахад, шинжлэх ухааны туршилт, музейн үзэсгэлэн, түүх зэрэг боловсролын шинэ агуулгыг Douyin аппликэйшний шинэ хувилбарт тусгажээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!