Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: Кёкүшюзан Д.Батбаярт яллах дүгнэлт үйлдсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг бусадтай бүлэглэн, БНХАУ-ын иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийгдэж байна гэж УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

УУХҮЯ-наас шатахууны асуудлаар 14 цагт мэдээлэл хийнэ
УУХҮЯ-наас шатахууны асуудлаар 14 цагт мэдээлэл хийнэ
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.