Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Netflix” компанийн шилдэг цувралын рекордыг “Squid game” драма эвдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Squid Game - Rotten Tomatoes“Netflix” компанийн ээлжит уран бүтээл болох “Squid game” нь цацагдаад дөрөв хонож байгаа ч үзэгчдээс 560 оноо авснаар тус платформийн хамгийн өндөр оноотой к-драма болжээ. Энэхүү рекордыг өмнө нь 428 оноотой “Sweet Home” драма эзэмшиж байжээ. Мөн “Squid game” нь “NETFLIX”-ийн шилдэг цувралын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.

Киноны нэгдүгээр бүлэг нь есөн ангитай бөгөөд өнгөрөгч есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн. Харин хоёрдугаар бүлэг нь 2023 онд нээлтээ хийнэ гэсэн албан бус яриа олон нийтэд цацагдсан. Энэхүү олон ангит кинонд жүжигчин Пак Хэ Со, Ли Жүн Жэ нар гол дүр, Гон Ёоо Ли Бюн Хүн нар туслах дүр бүтээжээ.

Кинонд маш өндөр шагналтай хүүхдийн тоглоомын тэмцээнд оролцохоор ирж буй бүлэг хүмүүсийн талаар өгүүлнэ. Харамсалтай нь, тоглоомын мөрий өндөр бөгөөд амиараа төлөх аюултай. Киноны гол дүр болох цагдаагийн ажилтан Ви Ха Жүн алга болсон дүүгээ хайхаар тоглоомонд оролцдог бол Ли Жүн Жэ амьдралаа өөрчлөхөөр оролцдог байна. Тэдний төсөөлж байснаас тэс өөр орчин угтаж авснаар киноны үйл явдал үргэлжилнэ.

Б.Болортуяа

Squid Game" Breaks Korean Drama Record On Netflix, Beating "Sweet Home" -  Koreaboo

У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна
У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна
 
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.