ЦЕГ: Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/21
Унших
1 минут 1 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Цагдаагийн дүрэмт хувцастай иргэн мансуурч байж болзошгүй зураг цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мансууруулах бодис хэрэглэсэн уг асуудалд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7-р зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ. Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас халах шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Иргэн Ж

    Ер нь бол албан хаагчсаад байх юм бхгүй газ үнэрлээд тамхи татаад байгаа 10 жилийхнийг торгох хэрэгтэйшдээ толгойг нь илсээр байтал даварсан чацганууд