Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилга дээр ажиллаж байсан 16 настай эрэгтэй нурангид дарагдаж, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 18:03 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч 3 ажилчин нурангинд дарагдсан мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулжээ. Ингэхдээ Завхан аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй М, Улаанбатар хотын харьяат, 33 настай, эрэгтэй Г нурангинд дарагдсан байдалтай байсныг тус тус гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Харин нурангид дарагдсан Орхон аймгийн харьяат, 16 настай, эрэгтэйн цогцсыг гарган нэг цаг ажиллан, Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн аж.

Нүхэн жорлонд унасан ой, 3 сартай хүүхдийг иргэд гаргажээ
Нүхэн жорлонд унасан ой, 3 сартай хүүхдийг иргэд гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.