Ерөнхий сайд ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай шатахууны асуудлаар уулзана

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/09/22
Унших
1 минут 6 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын хуралдаан болж, хуралдаанаар шатахууны асуудал хэлэлцэж байгаа юм. Тэгвэл Засгийн газрын хуралдааны дараа буюу үдээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай уулзахаар болсон байна.

Уулзалтаар шатахууны асуудалд дэмжлэг үзүүлэхийг хоёр хөршийн Элчин сайд нараас хүсэх аж. Тодруулбал, ОХУ шатахуун нийлүүлэх гэрээгээ зөрчиж, шатахууны нийлүүлэлтээ бууруулсан тул Засгийн газар БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг эхлүүлсэн.

Хувийн хэвшлүүд БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ хийж мөнгөө төлөн воганы кодоо авсан. Харин ачилтад асуудал гарч байгаа учраас үүнийг хурдан хугацаанд зохицуулах яриа хэлэлцээ бүх төвшинд хийж байгаа гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлсэн юм. Ингэснээр 5-7 хоногт БНХАУ-аас АИ92 автобензинийг импортлохоор ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    хоер хөрш маань энэ бандийг ЕС гэж харахгүйлдээ ... жулдаж байнадаа