Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зөрүүг арилгаагүйн улмаас бүх ахмадууд тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/22
Унших
2 минут 3 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангаас 320 мянга орчим ахмад настан тэтгэвэр авдаг. Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг нэн даруй авах тухай шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад, "Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг 2022-2023 онд багтаан бүрэн шийдвэрлэх, нэн тэргүүний ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78000 орчим ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд бүрэн барагдуулах, өндөр настны тэтгэврийг өөрчлөн бодож, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 400000 төгрөгөөр тогтоох, тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны улсын төсөвт тусгах" талаар дурьдсан байна.

Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “2014 онд тэтгэврийн индексийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед тэтгэврийн хэмжээ 50.000-120.000 төгрөгөөр нэмэгдэж байсан. Түүнээс хойш долоон жилийн хугацаа өнгөрсөн. Гэвч тэтгэврийн индексийг шинэчлээгүйн улмаас зөрүү ихээр хуримтлагдсан. Үүнд ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Олон жил ажилласан, өндөр цалин авдаг болон цөөн жил ажилласан үйлчилгээний бага тушаалын ажилтны тэтгэврийн зөрүүг арилгалгүйгээр бүх тэтгэвэр авагчдад ижил хэмжээний нэмэгдэл олгох нь олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн ахмадууд үр ашгаа хүртэж чадахгүйд хүрч байна. Дундаж тэтгэвэр 430 мянган төгрөг, доод хэмжээ нь 300-350 мянган төгрөг байгаа. Тэтгэврийг зөрүүг арилгаагүйгээс тэтгэвэр авагчдын дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна” гэлээ.

Э.Дэлэгнанзадмаа

Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин.

    Хувиараа бизнес эрхлээд НД аа өндөр төлөөд тэтгэвэрээ өндөр авдаг зарчим нь зөв юм уу?улсын байгууллагад ажиллагсдын НД төлсөн тооцоог бодоод тэтгэвэр тогтоох аргачилаа өөрчлөх хэрэгтэй.Хэдэн оны журмаар бодож байгаа билээ.МОНГОЛ ОРОН ЗАЛУУЧУУДЫН орон.Хичнээнхэн!!!ахмадууд байгаа билээ дээ.та минь.Дэлгүүр захаар ороод хүнс,барааны үнэ асуухаас ч айдаг болж байна.өрөвдөлтэй амьдрал үргэлжилж байна даа.

  2. Зочин.

    Хувиараа бизнес эрхлээд НД аа өндөр төлөөд тэтгэвэрээ өндөр авдаг зарчим нь зөв юм уу?улсын байгууллагад ажиллагсдын НД төлсөн тооцоог бодоод тэтгэвэр тогтоох аргачилаа өөрчлөх хэрэгтэй.Хэдэн оны журмаар бодож байгаа билээ.МОНГОЛ ОРОН ЗАЛУУЧУУДЫН орон.Хичнээнхэн!!!ахмадууд байгаа билээ дээ.та минь.Дэлгүүр захаар ороод хүнс,барааны үнэ асуухаас ч айдаг болж байна.өрөвдөлтэй амьдрал үргэлжилж байна даа.

  3. Ахмад настан зочин.

    Сайн байна уу?Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг нилээн их судалгаа гаргах хэрэгтэй юм шиг санагддаг юм.яагаад гэвэл улсын байгууллагад(төсвийн)тасралтгүй 40 жил ажиллаад НД төлдөг болсон цагаас эхлээд төлж явсан хүмүүс "цалингийн сүлжээгээр "цалинжиж дээд мэргэжилтэй ч дарга биш албан тушаалд ажиллаж дундаж цалин авч байсан хүмүүс маш их зөрүүтэй тэтгэвэр авдаг.4хүүхэд төрүүлээд амьдралын шаардлагаар 55 настай тэтгэврээ тогтоолгоод ажлаа үргэлжлүүлэн ажиллаж байсан эхчүүдийн тэтгэврийг дахин шинээр тогтоохгүй,жилийн 1.5 хувь нэмэлт олгодог байсан.Улсад олон жил ажиллаад НД төлөөд явж байсныхаа үр дүнг үзэж чадалгүй ядаж л санхүүдээ!!!санаа зовохгүй амьдарч чадахгүй өөд болцгоох нь байна шүү дээ.Сүхбаатар дарга минь .Ажилд нь амжилт эрүүл энхийг хүсье.

  4. zocin

    Сүүлийн жилүүдэд тэтгэвэр эрс нэмэгдсэн. Үүнд олон шалтгаан нөлөөлсөн. 1. Эрхзүйн орчин буруу /тэтгэвэр тогтоох жилийн дундачийг 10-аас доошгүй жил болгох.Эс тэгвээс сүүлийн 5 жилдээ өндөр шимтгэл төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож, зөрүү их үүсч байна./ 2.Ханшийн зөрүү, цалингийн нэмэгдлээс болж, нэг газар, адил цалинтай басйан хүмүүс 3-4 жилийн хооронд бараг 200-300 мянган төгргийн зөрүүтэй тогтдог. Инфляцийг тэтгэвэр тогтооход харгалдздаггүй.3.Хамтын тэтгэвэр, насны хишиг гэж олон янзын зүйл ярьж байхаар тэтгэврийн доод, дээд хязгаарыг тогтоож, тоод хэмжээг 500,0 мян төг болгох хэрэгтэй

  5. Зочин

    Нийгмийн даатгалын хуулиа үндэслэл муутай төсвийн хүрэлцээнд зориулж өөрчилдгөөсөө эхлээд анхаарах . Ийм өөрчлөлт хийх гээд санал оруулж буй уг учгийг сайн тооцож чаддаг байнгын мэрэгжлийн ажлын хэсэг ажлуулж байж энэ асуудлыг системтэйгээр ухаалгаар өөрчилж чадна байх. Аль нэг нам Төрийн эрх бармад л ямар мэрэгжлийн баримжаагүй бусад салбаруудтайгаа авцалдаагүй хууль дүрэм журам баталж хэрэгжүүлдгээс болж хэн ч барьж чадахгүй хэцүү байдалд оруулаад байгаа. Ер нь Төр ард иргэдээ тэр тусмаа ахмад үеэ нийгмийн нягт хамгаалалтанд байлгах гол үндэс нь тэтгэвэр тэтгэмж. үүнийг хянаж чадахгүйгээс эзэнгүй байхан хариуцлагагүй алдагдал ахмадууд дээр тусаад байна даа