Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ган-Очир: МАН засаг барьж байгаа энэ үед хүйтэн хөндий, чулуу шиг нийгмийг бий болгосонд харамсалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр шатахуун, коранавирустай холбоотой мэдээлэл хийлээ. Мөн коронавирусийн үеийн хуулиа цуцлахыг шаардсан юм.

Мэдээллийн үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Ардын намынхан засаг барьж байгаа энэ үед хүйтэн хөндий, чулуу шиг нийгмийг бий болгосонд харамсалтай байна. Засгийн газраас болж нийгэмд бухимдал үүсгээд байгаа хоёр үйл явдлыг онцолж байна. Хэдхэн хоногийн өмнө Dijital nation гэж олныг хамарсан үйл ажиллагааг хийлээ. Коронавирусийн үеийн хуулиар олон хүн цуглахыг хориглосон. Он дуустал уг хууль хэрэгжиж байгаа. Гэтэл Ерөнхий сайд нь олныг цуглуулсан. Ковид яаж хүндэрч нөхцөл байдал ямар байгааг мэднэ шүү дээ. Дельта вирус нийслэл болон орон нутгийг бүхэлд нь хамарлаа.

Эмнэлгийн ажилчид туйлдаж байна. Орны хүрэлцээ байхгүй байхад яагаад олныг хамарсан үйл ажиллагаа шоу зохион байгуулж юм бэ. Олон мянган хүний эрүүл мэндийн асуудлыг золиосолж байгаа учраас иргэд нэгдэж нийлж, тэмцэх хэрэгтэй.

Коронавирусийг тоохгүй байгаа юм бол коронавирусийг барьчихна гэж бодож байгаа бол хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэвийн явуул. Коронавирусийн тухай хуулиа цуцал. Улс төр хийж болохгүй, ард иргэд ААН-үүдээ бодооч. Дээрх хуулийг цуцлахыг ард иргэд шаардах хэрэгтэй. Засгийн газар ковидоор шоу хийж дууслаа" хэмээлээ.

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 271 сая доллараар, 61 сарын хугацаанд барина
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 271 сая доллараар, 61 сарын хугацаанд барина
 
Х.Нямбаатар: 2014 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын газрыг Э.Бат-Үүлийн захирамжаар Баянзүрх захын эзэнд өгчихсөн
Х.Нямбаатар: 2014 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын газрыг Э.Бат-Үүлийн захирамжаар Баянзүрх захын эзэнд өгчихсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.