Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

No Naadam: Шадар сайд С.Амарсайхан нарыг огцрохыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

No description available.No Naadam хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус хөдөлгөөний зүгээс Засгийн газрын 183-р тогтоолын биелэлтэд хяналт тавьж чадаагүй эрх бүхий албан тушаалтнуудыг огцрохыг шаардсан юм. Энэ үеэр тус хөдөлгөөний дэмжигч гишүүн А.Пүрэвдулам "Долдугаар сарын 2-нд гаргасан Засгийн газрын 183 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ойг 101 жилтэй хамтатган тэмдэглэх, бүх аймаг, сумдын Засаг дарга нарт наадам болон тэмдэглэлт ой болон уул овооны тахилгыг хийхгүй байхыг бүх шатны удирдлагуудад даалгасан. Гэтэл Засгийн газрын уг тогтоолын хэрэгжилтэд өнөөдрийг хүртэл хяналт тавьж чадаагүй. Манай хөдөлгөөний зүгээс удаа дараа алба хаагчдад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн.

-Наймдугаар сарын 6-нд зүүн бүсийн наадам Дорнод аймагт,

-Наймдугаар сарын 6-нд төвийн бүсийн наадам Сэлэнгэ аймагт,

-Баруун бүсийн наадам Ховд аймагт,

-Сутай хайрханыг тайх ёслол Говь-Алтай аймагт,

-МЗХ-ны 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбооны 30 жилийн ойн 512 бөхийн барилдаан, сур харваа Хүй 7 худагт,

-Отгонтэнгэр хайрханы төрийн тахилга болсон. Эдгээр наадам, ёслол зохион байгуулагдсан аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Шадар сайд С.Амарсайханыг нэн яаралтай хариуцлагаа хүлээж, огцрохыг шаардаж байна.

Наймдугаар сарын 23-нд хүргүүлсэн шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Хэрвээ Засгийн газар No Naadam хөдөлгөөний гаргасан шаардлагын хариуг нэн яаралтай өгөхгүй тохиолдолд зохион байгуулалтын хэлбэрт шилжиж, тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж үг хэлье. No Naadam хөдөлгөөнийхнийг удаа дараа басамжлан доромжилсон. Хэдхэн хүн жагссаны төлөө Засгийн газар ийм шийдвэр гаргаагүй хэмээн илтэд басамжилсан. Ийм Ерөнхий сайдаар тэргүүлсэн Засгийн газар чадамжгүй. Иймд Засгийн газар огцрохыг No Naadam хөдөлгөөнөөс эрчимтэй шаардана" гэлээ.

"Монголд байхгүй хуулиар Зөрчлийн хэрэг нээж, яллахыг оролдож байна"

No description available.

No Naadam хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү "Долдугаар сарын жагсаалаас хойш Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсээс байхгүй хуулиар Зөрчлийн хэрэг нээж, яллахыг оролдож байна. Хоёр удаа надаас мэдүүлэг авах гэж оролдсон. Байхгүй хуулиар иргэнээ гэмт хэрэгтэн болгодог төртэй болчихлоо. Энэ бол дарангуйлал. Дарангуйлал тогтсон үед хуульд double стандарт тогтдог. Өнөөдрийн үнэн нүүр царай нь дарангуйлал руу орчихсон байна.

Монгол улсын иргэдийн амиар бооцоо тавьж, баяр наадам зохион байгуулж буй төр засаг огцруулъя" гэсэн юм.

Б.Болортуяа

УОК, Эрүүл мэндийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг Ерөнхий сайд даалгажээ
УОК, Эрүүл мэндийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг Ерөнхий сайд даалгажээ
 
ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Баяр /Гурилын үнэ/
ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Баяр /Гурилын үнэ/
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.