Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: БНХАУ-аас шатахууныг 5-7 хоногт амжиж ирүүлэхээр ажиллаж байна

Огноо
Унших
1 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанд шатахууны асуудлын талаар танилцуулсан. ОХУ-аас Монгол Улс нийт шатахууныхаа 95 хувийг авдаг. ОХУ-ын "Роснефть" компанитай 2018 онд манай хувийн хэвшлийнхэн гэрээ байгуулж, 28 тонн шатахуун авч ирсэн. Гэтэл наймдугаар сарын сүүлээр манай улсад 28 тонн шатахуун нийлүүлэх боломжгүй, 17 мянган тонн өгөх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Тиймээс бид зохион байгуулалтад орж, БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас шатахуун авах гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 724 вагон, 43.300 тонн шатахуун худалдан авахаар болж, вагоныхоо кодыг авсан байсан. ОХУ-аас 17 мянган тонн ирнэ гэж төлөвлөөд үлдсэн шатахуунаа БНХАУ-аас авахаар төлөвлөж байсан. Гэтэл өнгөрсөн даваа гаригийн өглөө ОХУ-ын "Роснефть" компаниас засварын ажлаас улбаалж, аравдугаар сарын 1-н хүртэл ямар нэгэн шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнтэй давхцаж, БНХАУ-аас вагон тавих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ААН-үүд шатахуунаа хязгаарлаж эхэлсэн.

Одоо БНХАУ-аас авах ёстой шатахуунаа яаралтай авчруулахаар ажиллаж байна. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй УУХҮЯ-наас харилцаж вагон тавьж, ачилт явуулах баталгааг авсан. Хөх хотоос наашаа Улаанбаатар хот руу ачигдсан ердийн вагон 10-14 хоног болдог. Гэхдээ бид 5-7 хоногт амжиж ирүүлэхээр танилцуулсан" гэлээ.

No Naadam: Шадар сайд С.Амарсайхан нарыг огцрохыг шаардаж байна
No Naadam: Шадар сайд С.Амарсайхан нарыг огцрохыг шаардаж байна
 
Э.Цэндбаатарыг Парисын олимпод оролцуулах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэв
Э.Цэндбаатарыг Парисын олимпод оролцуулах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.